×
Нийгэм 8 Арванхоёрдугаар сарын 2012
БНАСАУ-ын эрх баригчид Ким Чен Ирийн дарвуулт том онгоцыг Пхеньянд Кымсунсаний дурсгалын ордонд (Ким Ир Сений бунхан) байрлуулсан тухай өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хээргслүүд уламжлан мэдээлэв. Дарвуулт том онгоцыг дорнод Вонсан хотоос баруун Нампхо боомт хотод тээвэрлэж, тэндээс Пхеньянд хүргэжээ. Дарвуулт том онгоцыг боомт хотоос нийслэлд тээвэрлэхээр төмөр зам тавьжээ.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевад захидал явуулж, Астана ЕХРО-2017 олон улсын үзэсгэлэн зохион явуулах эрх эдлсэнтэй холбогдуулан баяр хүргэв.
Олон мянган хятад хүн Вьетнамын хил орчмын Дунсин хотноо цагдаа нартай мөргөлдөв. Хүний эрх хамгаалагчдын мэдээлснээр нийт 100 хүн амь үрэгдсэн буюу шархдсан байна. Өчигдөр цагдаагийн машин нууцаар хил давж наймаа хийсэн гэж сэжиглэгдсэн мотоциклчийг дайрснаас хойш хотод тэмцэл хөдөлгөөн эхлэв.Хожим цагдаа нар сэжиглэгдсэн хүнд бүдүүлгээр хандсан явдал орон нутгийн оршин суугчдын анхаарлыг татсан юм.
Хятадын КН-ын удирдагч Си Зиньпин улс орноороо анхны аялал хийх үеэрээ Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд замд нь улаан гудаслаг хивс дэлгэхээс татгалзсан тухай өнөөдөр хонконгийн South China Morning Post сонинд бичжээ. Өчигдөр тэрээр хятадын өмнөд Гуандун мужийн Шэньжэнь хотод хүрэлцэн очив. Эхлээд Си Зиньпин Цэньхай туршилтын бүс болон Тенсент компанид очиж үйл ажиллагааг нь байцаасан байна.
Өчигдөр Түркэд сирийн сөрөг хүчний босогчдын бүлгүүдийн төлөөлөгчид уулзаж, нэгдсэн командлалыг сонгосон тухай уулзалтад оролцсон нэгэн этгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлжээ. Нийт 30 хүн нэгдсэн командлалын бүрэлдэхүүнд орно. Тэд Сирийн нутаг дэвсгэрт зэвсэгт бүлгүүдийн цэрэг, улс төрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг гүйцэтгэнэ АНУ, Их Британи, Франц, Иордани болон Персийн булангийн орнуудын хүчний байгууллагуудын ажилтнууд сирийн сөрөг хүчний уулзалтад байлцав.
ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн Улаанбаатараас уламжласнаар, Монгол улсын Дээд шүүх ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын шийтгэлийг зөөлрүүлж, шоронд хорих хугацааг 2,6 жил хүртэл бууруулав. Өчигдөр Энхбаярын хэргийг хянан үзэж ийм шийдвэр гаргажээ. Энэ оны 8-р сард Энхбаярыг хахуульдсан ялаар яллаж, 4,8 жилээр шоронд хорихоор шийтгэсэн билээ.
АНУ-д газар дор плутонийг хэрэглэн цөмийн бус туршилтын дэлбэрэлт үйлдснийг 1945 онд цөмийн бөмбөгдөлтэд нэрвэгсдэн Хиросима хотын засаг дарга буруушаав. Ийм туршилт цөмийн зэвсгийг дэлхийд бүрмөсөн устгахад чиглэгдсэн бүх нийтийн хүчин чармайлтыг бусниулж байна гэж Хиросима хотын засаг дарга Казуми Мацуи мэдэгдсэн тухай хятадын «Хуанцю шибао» сонинд бичжээ.
Египетийн хойд Александрия муж «лалын дэглэмээс» салан тусгаарлах тухай сөрөг хүчин зарлан мэдээлэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн уламжласнаар ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцсэн олон зуун хун орон нутгийн засаг захиргааны байшинг дайрч, салан тусгаарлах тухай мэдэгджээ. Галт зэвсэг, сэлэм, хутагтай хүмүүс тэр даруй хэдэн машинаар тийшээ очив.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012