×
Нийгэм 7 Арванхоёрдугаар сарын 2012
Номхон далайн газар хөдөлсний улмаас Японы Мияга мужид нэг метрийн өндөр цунами эрэг хүрээд байна гэж Эн-Эйч-Кэй радио компани мэдэгдэв.Одоогийн байдлаар эргийн ямар нэгэн хохиролын тухай уламжлаагүй байна. 7,3 баллын газар хөдлөжээ. Уг газар хөдлөлтийн голомт Номхойн далайн японы Мияга мужийн эргээс 300 км зайд гарчээ.
Орчин цагийн ШУ-ны хөгжлийн ачаар 1990-д оны дундуур төрсэн хүмүүс 100 наслах боломжтой байна гэж ОХУ-ын эрүүл мэндийн сайд Вероника Скворцова Бүх оросын залуу эмч эрдэмтдийн эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал дээр мэдээлэв. «Олон улсын шинжлэлийн тэргүүлэх агентлагуудын таамагласнаар 90-д оны дундуур төрөгсөдийн дундаж наслалт 80 -аас хэтэрч бүр 100 гаруй насанд хүрнэ.
Одоо үед олон нийтийн байгууллагууд, тухайлбал, найрамдлын нийгэмлэгүүд нилээд хэцүү үеийн даван туулж байна. 90-ээд оны эхэн үед төрийн дэмжлэггүйгээр үлдэсэн тэдгээр нийгэмлэгүүд ивээн тэтгэчдийн болон хувь хүмүүсийн болоод арилжааны байгууллагуудын хүчинд оршин тогтнож байв. Энэ нь санхүүгийн найдвартай эх үүсвэр биш юм. 2004 онд Москвагийн найрамдлын нийгэмлэгүүд ажиллаж, арга хэмжээнүүдээ явуулж байсан байрнаасаа ч салсан юм.
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалд буцаж очих боломжийг үгүйсгэхгүй байна. Энэ тухай ерөнхий сайд оросын телевизийн сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ. «Би тийм ч их настай улс төрч биш учраас, надад бас цаг хугацааны нөөц байна. Тиймээс яагаад би өөрийнхөө ямар нэгэн боломжийг хаах ёстой гэж? Тийм үү.
Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсад тамхины эсрэг хууль батлана гэдэгт Медведев итгэлтэй байна. Ерөнхий сайдын үзэж байгаагаар, 12-р сарын дунд үеэр Төрийн думд тамхины эсрэг хуулийн анхны хэлэлцүүлэг явагдах ажээ. Тэрээр тамхины эсрэг санаачилгууд нь туйлын соёлтой байх ёстой гэж тэмдэглэв.
ОХУ ын ЗГ-ын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдэлдээ, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг гэв. Өнөөдөр Оросын телевизийн сувгуудад өгсөн ярилцлагадаа, хүний эрхийг хамгаалагчидтай тэр бүр, асуудал бүр дээр санаа нэгддэггүй гэв. Нөгөөтэйгүүр, Медведев хэлэхдээ, тэдний үйл ажиллагаа нь бүхэлдээ улс оронд тустай юм гэв. “Би тэднийг ямар нэгэн байдлаар цэвэрлэгчийн үүрэг биелүүлдэг гэж үздэг.
Орос улсад эхлүүлээд байгаа авилгатай холбоотой сүүлийн хэргүүд нь тус улсад авилга, хээл хахуулийг арилгах хүнд хэцүү ажлын эхлэл юм гэж Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр тэмдэглэв. Оросын телевизийн сувгуудад өгсөн ярилцлагдаа, тэрээр энэхүү ажил нь зөвхөн дуулиант хэргүүдэд хамрагдаад зогсохгүй. Тэрчлэн хэлэхдээ, одоогийн авилгын эсрэг хэргүүд нь сүүлийн жилүүдэд явуулсан ажлын “шууд үргэлжлэл “ гэв.
ОХУ хэнтэй ч байлдан дайтах гээгүй. Цэргийн зардал нь боловсрол, анагаах ухаан, эмнэлгийнхээс бага байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр оросын телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Түүний хэлснээр 2013 оны зэвсэгт хүчний төсөв 2,1 триллион рубль (бараг 68 тэрбум ам доллар) байх болно.
Орос улсын ЗГ-ын тэргүүн мэдэгдэлдээ, засгийн эрх баригчид нь өөрийн алдаа дутагдалуудыг хүлээн зөвшөөрдөг байх ёстой. “Төр өөрийн хийж чадсан, дутуу дулимаг хийсэн зүйлээ хариуцлагатайгаар хүлээх ёстой” гэж оросын телевизийн таван сувагт өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Орос улсын ЗГ цаашид төлөвлөсөн нийгмийн зоритот хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэж Орос улсын ЗГ ын тэргүүн Дмитрий Медведев оросын телевизийн сувгуудад өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Түүний ярьснаар, Оросын эрүүл мэндийн болон боловсролын салбаруудыг дэмжихэд 90 тэрбум рублийг /2,9 тэрбум долл./ төсөвлөөд байна. 2018 он хүртэл боловсруулсан хөтөлбөрүүдийн хүрээнд өөр бусад нийгмийн шинэчлэлүүд нь яваандаа хэлцэгдэж байх юм.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012