×
Нийгэм 6 Арванхоёрдугаар сарын 2012
Японы сөрөг Либерал-ардчилсан нам 12-р сарын 16-нд бүх нийтийн сонгуулийн дүнгээр парламентын доод танхимын бүх суудлын тэн хагас гаруйг эзлэхийг өнөөдөр тэргүүлэх бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээс нийтлүүлсэн санал асуулгын үр дүн тусган харуулав. Либерал-ардчилсан нам өнгөрсэн зууны дундуураас засгийн эрхэнд байж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулсан боловч 2009 оны сонгуульд ялагдсан билээ.
5-аас 17 нас хүртэл 200 сая гаруй хүүхдийг дэлхий даяар ажил хийхэд албадаж байна. 15 сая нь сургуульд орж сурах боломжгүй байна гэж НҮБ-ын илтгэлд өгүүлжээ. НҮБ-д боловсролын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч, Их Британийн ерөнхий сайд асан Гордон Браун бол илтгэлийн зохиогч юм. Хүүхдийн хөдөлмөрийн ашиглалт бага зэрэг багассан гэж тэрээр тэмдэглэв.
Саяхан Хятадын КН-ын ТХ-ны Байнгын хорооны бүх долоон гишүүн хятадын нийслэлд гарсан нэгэн үзэсгэлэнг сонирхон үзэв. Гэвч уг үзэсгэлэнгээс  өөр зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татав. БНХАУ-ын удирдагчдын машинууд замын хөдөлгөөнийг зогсоолгүй Бээжингээр  бусад тээврийн хэрэгсэлийн адил гэрлэн дохиогоор явсан байна. Хятадын дээд удирдагчид үзэсгэлэнг сонирхож үзэх тухай зохион байгуулагчдад нь урьдчилан мэдээлснийг мэдээлэлд заажээ.
Москва хотын олон орцтой сууцны нэгэн орц. Орцны хаалганы дэргэд нэгэн зарлал байна, уншвал “ Ертөнц сөнөхтэй холбогдон орон сууцныхаа төлбөрийг 12-р сарын 21-ны дотор хийнэ үү “ гэжээ. Хэвлэлийнхний салж чадахгуй байгаа энэхүү шуугиантай сэдвийг нийтийн аж ахуйн албаныхан шүүрч авсан нь энэ ажээ. Энд эртний индианчуудын “майягийн цаг тооны” бичгийн тухай яригдаж байна.
Филиппинд сүүлийн хорин жил гараагүй “Пабло” хүчтэй хар салхины улмаас 475 хүн нэрвэгджээ. Энэ тухай Франс пресс агентлаг филиппины зэвсэгт хүчний эх сурвалжжас иш татан уламжилжээ. Өмнө нь 325 хүн нас барсан тухай мэдээлж байсан. 400 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талыг баримтлагчид болон түүнийг эсрэгүүцэгчдийн хооронд Каирын төвд мөргөлдөөн болсны улмаас 6 хүн амь үрэгджээ. Эрүүл мэндийн яамны гаргасан тоо баримтаар, пүрэв гаригийн өглөө ерөнхийлөгчийн ордны дэргэд гарсан мөргөлдөөний улмаас 400 гаруй хүн шархаджээ. Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Мурсид нэмэлт бүрэн эрх олгож байгаа Үндсэн хуулийн тунхагийг эсэргүүцэж байгаа юм.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012