×
Нийгэм 5 Арванхоёрдугаар сарын 2012
Хятадад цахилгаанжуулсан бүх замын урт 48 мянган км-ээс хэтэрч, тус улс мөн үзүүлэлтээр тэргүүлэх болсон тухай өчигдөр хятадын төмөр замын инженерийн корпораци мэдээллээ. Хятад улс цахилгаанжуулсан төмөр замын нийт урт нь 43 мянган км-рт хүрсэн Орос улсаас тэргүүлж 1-р байр эзлэв. 21 мянган км урт цахилгаанжуулсан төмөр замтай Германи гуравт оржээ.
Орос улсын хөгшчүүдийн асрамжийн газруудын зарим нь “алс холын” ач нартэй болоод байна. Асрамжийн газруудад амьдардаг ганц бие хөгшчүүдэд захидал бичдэг сайн дурыхныг ингэж нэрлэх болжээ. Захидал бичих санаачилгыг “Жаргалтай өтлөх нас” ивээн тэтгэх сангаас санаачилжээ. Энэхүү сан нь байгуулагдсан 2006 оноос хойш Орос улсын хөгшчүүдийн асрамжийн газруудад тусламж үзүүлдэг юм.
Москва хотноо 1911-1917 онд Оросын буддын шашинтнуудын бандид хамба лам байсан, “амьд бурхан” Итгэлтийн төрсний 160 жилийн ойд зориулсан үзэсгэлэн зохиогдлоо. Дэлхийн буддын шашинтнуудын дунд Итгэлт хамбыг бишрэн шүтэх нь түүний амьдралтай холбоотой төдийгүй, түүний бие баралт нь буддын шашны агуу их ариун шүтээн болсонтой холбоотой. Үзэсгэлэн дээр Итгэлт хамбын хувийн эд зүйлсийг дэлгэн харуулжээ.
Өчигдөр Филиппиний өмнөд Минданао арлыг нэрвэсэн «Бофа» хүчтэй хар салхины уршгаар 230 гаруй хүн амь үрэгджээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар олонхи хүмүүс нуралт, үерийн улмаас амь үрэгджээ. Нэг хэсэг нь эвдрэн нурсан байшингуудын нурангид дарагдав.Филиппиний олон мянган оршин суугч гэр оронгүй үлдэв. Олон хот суурингийн цахилгаан дамжуулах утас тасарч, сургууль, албан байгууллагууд ажиллахгүй байна.
Өчигдөр Египетэд 100 мянга орчим хүн Үндсэн хуульд засвар оруулж, өөрийгөө үнэн чанартаа эрх булаагч болгосон ерөнхийлөгч Мухаммед Мурсийн эсрэг жагсаал цуглаанд оролцов. Каирт цуглаанд оролцогчид ерөнхийлөгчийн ордныг бүслэж, Мурсид хандан огцрохыг уриалав. Аюулгүй байдлын албаны ажилтнууд цугларагсдыг шахан зайлуулав. Олон арван хүн шархдаж бэртэв.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012