×
Нийгэм 4 Арванхоёрдугаар сарын 2012
Өчигдөр Дубайд нээгдсэн Олон улсын цахилгаан холбооны дэлхийн бага хуралд оролцогчид Интернетийн үйл ажиллагааны зарчмыг хянан үзэхдээ мэдээлэл нийтэд хүртээлтэй байх зарчимд үнэнч байх болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн найдаж байна. Тэрээр форумын төлөөлөгчдэд явуулсан илгээлт бичигтээ энэ тухай мэдэгджээ. Төлөөлөгчид Олон улсын цахилгаан холбооны ёс журмыг хянан үзэж мэднэ.
12-р сарын 5-нд Орос улсад цэргийн алдрын өдрийг тэмдэглэдэг. 71 жилийн өмнө буюу 1941 оны өвлийн эхэнд Москвагийн орчимд зөвлөлтийн дайчдын сөрөг давшилт эхэлсэн юм. 1941 оны 6-р сард Гитлер ЗХУ руу түрэмгийлэн дайрсныхаа дараа Москваг цахилгаан дайны төлөвлөгөөгөөр эзэлэн авахаар тооцоолж байжээ.
Египтийн сөрөг хүчнийхэн өнөөдөр Каирын ерөниийлөгчийн ордон руу марш зохион байгуулна. Хэдэн арван дээд давхаргынхан болон либерал намууд өнөө орой төрийн тэргүүний ордны дэргэд исламистуудын бодлогыг эсэргүүцэх жагсаал цуглаан зохион явуулах төлөвтэй байна. Олон нийтийн ХМХ-үүд болон телевиз радиогийнхан өнөөдөр ажиллахгуй.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012