×
Нийгэм 3 Арванхоёрдугаар сарын 2012
Хятадын зуун-хойд Ляонин мужид цасан шуурганаас болж онц байдал зарласан тухай өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Мужийн засаг захиргааны тев Фэньяны эрх баригчид олон улсын Сяньтао нисэх онгоцны буудлыг хаах зава өгэв. Түүнчлэн хотын хурадан авто зам болон муж даяар томоохон 20 гаруй замыг хаажээ. Гэсэн ч цасан шуурга 12-р сарын нэгэнд ашиглалтад оруулсан Харбин-Далянь хурдан төмөр замын хөдөлгөөнд нөлөөлсэнгүй.
Их Британи оросын боловсролын туршлагыг ашиглана. Тэнд зөвлөлтийн тусгай сургууль маягийн математикийг гунзгий судлах сургуулийг байгуулах юм. Тэгснээр нарийн ухааныг заах арга зуй сайжирна гэж мөн санал дэвшүүлсэн Их Британийн боловсролын сайд Майкл Гоув үзэж байна. Оросын математикийн сургууль боловсролын өндөр стандартад нийцэж байна гэж шинжээчид үзсэн юм. Британийн математикийн анхны тусгай сургуулийг 2014 онд Лондонд Вангийн коллежийн дэргэд байгуулна.
Египетийн «Ижипт эйр» өнөөдрөөс Дамаск, Алеппо руу нислэг ахин хийж эхлэнэ гэж Египетийн үндэсний тээвэрлэх байгууллагын дарга Рушди Закария мэдэгдлээ. Эдугээ Сирид аюулгуй байдал ялангуяа Дамаск, Алеппод хүрэх замын байдал тогтонги болсон гэж тэрээр тэмдэглэв. Египетийн нисэх онгоцны компани 11-р сароын 29-нд Сири улс руу хийх бух нислэгийг болиулсан билээ.
Нобелийн утга зохиолын шагналтан хятадын зохиолч Мо Янь нэр хүндтэй шагнал авахаар гэргий охинтойгоо хамт Шведэд хүрэлцэн очих тухай орон нутгийн хэвлэл « Хуасиду шибао» зохиолчийн төрөлхи Гаоми хотын захиргааны нэгэн түшмэлийн мэдэгдлийг үндслэн мэдээлжээ. Нобелийн шагналтан 12-р сарын 5-нд Бээжингээс Стокгольм руу онгоцоор явна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012