×
Нийгэм 2 Арванхоёрдугаар сарын 2012
Зүүн Сибирийн БН Хакас улсад алга болсон 4 жуулчныг олсон байна. Өчигдөр тэд хоёр цаснаа явагчаар Приисковый тосгоноос гарч Хакасын уул руу явсан ба аялалынхаа маршрутыг мэдээлээгүй байна. Өчигдөр орой тэдэнтэй холбоо тасарсан учир ойр дотны хүмүүс нь ОБЯ-нд ханджээ. М-8 нисдэг тэргийг ашигласан боловч цаг агаарын тааламжгүй байдлаас болж эрлийн ажил зогссон байна.
Барууныхны Христосын мэндэлсэн өдрийн баяр болох 12-р сарын 25-ны өмнө Хойд Америк тивийн Агаар, сансарын батлан хамгаалах нэгдсэн командлал \НОРАД\ уламжлал ёсоор манай гаригаар айлчлах Санта-Клаусын хөдөлгөөнийг мөрдөх болно. Америк, канадын комндлалын веб хуудсан дээр 12-р сарын 1-нээс эхлэн мөрдөлт эхлэх мөчийг хүртэлх тоололт эхэлсэн байна гэж НОРАД мэдээлсэн байна.
Арктикийн мөс 1990 оныхоос 3 дахин хурдан хайлж байна. Дэлхийн 26 орны эрдэмтэдийн бэлтгэсэн илтгэлд ингэж өгүүлсэн байна. Тэд НАСА болон Европын сансарын агентлагын хиймэл дагуулуудын болон мөсний тагнуулын нисэх хүчний материалуудыг ашигласан байна. Мөс хайлснаас болоод сүүлийн 20 жилд дэлхийн тэнгис далайн түвшин 11,1 миллиметрээр нэмэгдсэн байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012