×
Нийгэм 25 Арваннэгдүгээр сарын 2012
Афганистаны төр засаг нийслэлийн гол гол их дээд сургуулиудыг 10 хоногоор хаасан байна. Кабулын Улсын их сургууль дээр оюутнуудын олныг хамарсан зодоон болсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Бямба гаригт энэ их сургуулийн дотуур байранд шашны баяраа тэмдэглэж байсан шиит шашинтнууд, суннит шашинтнуудтай зодолдсон байна. Зодооны үеэр гинж, чулуу, жад хэрэглэжээ.
Кубаньд осолдсон галт тэргэнээс асгарсан нефтийн бүтээгдхүүнийг аврагчид соруулж дууслаа. Тэд 700 тонн нефть цуглуулж соруулсан байна. ОБЯ-ны ажилтнууд одоо ойр хавийн газрыг цэвэрлэж, төмөр замыг сэргээж байна. Энэ онц байдлаас үүсэн хор уршгийг мягмар гариг гэхэд арилгана гэж үзэж байна. Энэ осол урьд шөнө гарсан юм. Темрюкийн дүүрэгт нефть ачсан 12 вагон замаасаа гарч онхолдсноос 4 нь шатсан байна.
Өнөөдөр ОУ-д эхчүүдийн өдрийг тэмдэглэж байна. Уламжлал ёсоор энэ өдөр ээжүүд болон эмээ нарыг баярлуулдаг юм. Олон хүүхэдтэй эхчүүдэд онцгой анхаарал хандуулдаг байна. Баярын хөтөлбөрт концерт, үзэсгэлэн, өглөгийн жүжгүүд, спортын уралдаан тэмцээн, зугаа цэнгээний үзүүлбэрүүд орсон байна.
Нээлттэй тэнгэр хэлэлцээрийн дагуу оросын цэргийн сургагчид АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх болно гэж ОУ-ын БХЯ мэдээлсэн байна. Энэ онгоцонд олон улсын хэлэлцээрүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн ажиглалтын систем болон аппаратуудыг байрлуулсан байна. Цэргийн бааз, аж үйлдвэрийн цогцолборууд, суурин газрууд, тээврийн дэд бүтцийг агаараас үнэлэх зорилтыг мэргэжилтнүүд өмнөө тавьсан байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6