×
Нийгэм 24 Арваннэгдүгээр сарын 2012
Дэлхийн 2-р дайны үед америкийн айлаас явуулсан ил захидлыг бараг 70 жилээр хожимдож Нью-Йорк мужид хаягласан хүнд хүргэжээ. Гэвч тэр энэ хаягаар суухгүй байна гэж Star Gazette мэдээллээ. 1943 оны 7-р сард ил захидлыг Иллинойс муж улсын Рокфорд хотоос Нью-Йорк муж улсын Элмайра хотод суудаг Ляйзенринг Полина Тереза эгч дүү хоёрт явуулсан аж.
ОХУ-ын Улсын дум түшмэдийн зардалд хяналт тавих тухай багц хуулийг батлав. Эдгээр хууль ёсоор төрийн албан хаагч өөрийн ба гэргий хүүхдүүдийнхээ зардлын тухай мэдээлэл зохицуулагч тусгай газарт олгох ёстой. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үнэт цаас худалдан авах зардлын тухай өгүүлж байна. Сүүлийн гурван жилд гэр бүлийн нийт орлогоос хэтрэсэн үнэтэй эд хогшил авсан бүрийг мэдээлэх ёстой.
Экспо үзэсгэлэнг Орос улсад зохион явуулахад шаардлагатай бүхнийг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ. 2020 онд олон улсын үзэсгэлэн уралын Екатеринбург хотод зохиогдвол, энэ нь цар хүрээгээрээ зөвхөн 2010 оны Шанхайн ЭКСПО-гийн дараа л орох юм. Үзэсгэлэнг зохион явуулахыг хүссэн нэр дэвшигч хотуудын танилцуулгын ээлжит шатны ажил Парис хотноо болж өнгөрлөө. Уралдаанд :Орос, Тайланд, АНЭ болон Бразиль орж байна.
Ирэх оны 1-р сард болох парламентын сонгуулийн дүнгээр израилийн «Ликуд» барууны центрист нам 120 суудлын дөнгөж 37-г эзлэж мэдэхийг өчигдөр израилийн «Маарив» сонины газраас нийтлүүлсэн санал асуулгын үр дүн харуулав. Энэ нь урьдахь санал асуулгын үзүүлэлтээс зургаан суудлаар бага байна. Түрүүчийн санал асуулга палестины ХАМАС хөдөлгөөнтэй мөргөлдөөн ахин гаарахаас өмнө явагдсан билээ.
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн зөвлөхөөд Үндсэн хуулийн тунхаглал гэгчийг эсэргүүцэн огцорч байна. Тухайлбал төрийн тэргүүний ардчилсан өөрчлен байгуулалтын асуудал эрхлэсэн туслах Самир Маркус албан тушалаа орхихоор шийдвэрлэв. Түүнчлэн нийтлэлч Сакина Фуад бас албан тушаалаа орхих гэж байна. Египетийн төрийн тэргүүний хэсэг зөвлөх Мухаммед Мурсийн сүүлчийн зарлигуудын талаархи нэгдсэн байр сууриа өнөөдөр зарлан мэдээлэх бодолтой байна.
Олон мянган залуучууд эрх мэдлээ өргөжүүлэх тухай Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн шийдвэрийг хилэгнэн зэвүүцэж, өчигдөр орой Каирын төв Тахрир талбайд гарав. Ерөнхийлөгч Мурси «төрийн эргэлт» хийсэн гэж тэд үзэж,түүнийг огцруулахыг шаардав. Цагдаа нар эсэргүүцэгчдийг талбайгаас шахан зайлуулахын тулд нулимс асгаруулах хий хэрэглэв. Эсэргүүцлийн цуглаан жагсаал Александрия, Порт-Саид, Суэцэд хийжээ. Цагдаа нартай мөргөлдөх тохиолдол гарав.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6