×
Нийгэм 22 Арваннэгдүгээр сарын 2012
Дэлхийн аварга том Google-интернет нь Интернетийн хяналтын эсрэг гарын үсэг цуглуулж эхлээд байна. Дэлхийн сүлжээний “эрх чөлөөний “төлөө хүн бүр өөрийн хүсэлтээ “Take action “ нэртэй хуудсанд үлдээх боломжтой. “Хил хязгааргүй чөлөөт ертөнцид Интернет нь чөлөөтэй байх ёстой”гэж сайт дээр бичжээ.
Хүн ам зүйн өнөөгийн хандлага хэвээр хадгалагдвал гариг дэлхийд төрөх гурван хүүхдийн нэгэн нь Африкт ногдоно гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн илтгэлд таамаглажээ. Орлого ихтэй орнуудаас зөвхөн АНУ-ын хун амын тоо өсөн нэмэгдэнэ гэж илтгэлийг зохиогчид тэмдэглэв. Ийм хандлага дэлхийн хамтын нийгэмлэгээс Африкт ядууралыг багасгах зорилгыг биелүүлэх аргагүй болгоно.
Амарын Сунгари цутгалаас ус татан дамжуулах суваг барих хятадын төсөл Амар голын байдалд зохисгүй нөлөөлж мэднэ гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Усан,экологийн судлалын хүрээлэнгийн захирал Борис Воронов мэдэгдэв. Түүний хэлснээр их хэмжээний ус сувагт шилжүүлнэ. Энэ сувгаар хятадын зүүн-хойд Зилинь мужийн төв нутагт ус дамжуулна.
2012 оны 12-р сарын 21 ний өдөр айсуй явна. Галав юүлэхэд итгэсэн орос хүмүүсийн дунд бункэрын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. “Известия” сонинд “Делюкс Бункер” компаний ерөнхий захирал Артур Толасовын мэдээлснээр, түүний компани нь жил бүр Москвад хувь хүмүүст зориулан газар дор 10 орчим хоргодох байр барьдаг байна.
ОХУ-ын Амур мужийн эрх баригчид хятадын Хэйхэ /Хэйлунцзян мужийн / хотын засгийн газрыг Орос улсын зуу гаруй иргэдийг хил дээр саатуулсан асуудлыг зохицуулж өгөхийг шаардав.Оросын талын хятадын түшмэлүүдэд илгээсэн албан ёсны захидалд, 11-р сарын 20-нд 100 гаруй оросын иргэд Хэйхэ хотод саатуулагджээ.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6