×
Нийгэм 21 Арваннэгдүгээр сарын 2012
Дэлхийн хамгийн хуучин тоот компьютерийг Их Британийн Үндэсний музейд дэлгэн тавьжээ. Бур 1949 онд үйлдвэрлэсэн компьютер сүүлийн жилүүдэд ажиллахгүй байсан. Сэлбэн шинэчлэх ажил бараг гурван жил үргэлжлэв. Гол төлөв хосгүй сэлбэх хэрэгсэл олоход их цаг зарцуулжээ. Музейд дэлгэн тавьсан тоот компьтерийг дэлхийн 2-р дайнаас хойш хийжээ.
Палестины ХАМАС хөдөлгөөн Израилийн Тель-Авивын төвд автобус дэлбэлсний хариуцлагыг хүлээв. Газын зурвасын ХМХ- дээр дамжуулан тус хөдөлгөнөөс богино хэмжээний мэдэгдэл тараажээ. Израилийн “Жерузалем пост ” сонины Интернет-сайт энэхүү дэлбэрэлтийг сайшаан хэлсэн ХАМАС-ын төлөөлөгч Сами Абу Зухригийн үгийг гаргажээ. Тэрээр хэлэхдээ, хөдөлгөөнөөс “ Газын зурвасын Израилийн гэмт хэргийн хариуд барьсан мэдээжийн хариу” гэж мэдэгджээ.
Уралын томоохон хот  Екатеринбург нь дэлхийн “Экспо-2020” үзэсгэлэнг зохион явуулах боломжтой болж байна.11-р сарын 22-нд Парисд болсон Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий ассамблейн хуралдаан дээр оросын мэдэгдэлийг танилцуулах ээлжит өдөрлөг болно. Анх 1851 онд Лондонд техникийн дэвшилийн түгээмэл үзэсгэлэн гарч байсан бол хамгийн сүүлийн үзэсгэлэн 2010 онд Шанхайд зохиогджээ.
Хятадын иргэдийн сэтгэлийн байдал тус улсын сэтгэл зүйчдийг түгшүүлэв. Интернет-худалдаа хүмүүсийг дүнсгэр идэвхгүй худалдан авагч болгож байгааг 11-р сарын 11-нд хийсэн ийм худалдааны дүн харуулав. Энгийн хүн интернетийн ямар нэг идэвхтэй чиглэлээс хэр шалтгаалсныг илрүүлэхийг сэтгэл зүйчид дэлхий даяар аль хэдийнэ оролдож эхлэв. Интернет-худалдааны том баярын үеэр интернет-дэлгүүрийн нэгэн худалдан авагч нэг хоногийн турш компьютерийн ард суужээ.
Ким Жон Уныг тахин шүтэхэд чиглэгдсэн хүчин чармайлт сүүлийн үед БНАСАУ-д нэлээд идэвхжив. Энэ нь шинэтгэл явуулах чиг бодлогоос татгалзсны шинж тэмдэг хэмээн зарим шинжээч үзэж байна. Умард Солонгос үнэн чанартаа хэмжээгүй эрхт хаант улс болсон нь нууц хэрэг бишээ. Гэсэн ч мөн хаант улс нэгэн онцлогтой: засгийг өвлүүлэх зарчмыг умард солонгосын хууль ёсоор батлаагүй.
БНХАУ-д айлчилж байгаа Оросын БХ-ын сайд армийн генерал Сергей Шойгу бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад цэрэг-техникийн салбарыг оролцуулан орос-хятадын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6