×
Нийгэм 20 Арваннэгдүгээр сарын 2012
Өмнөд Солонгосын эрх баригчид цемийн хаягдлыг хаана хадгалах асуудлыг хэлэлцэхээр хараат бус зөвлөлдэх байгууллагыг байгуулах бодолтой байна гэж өнөөдөр Сеулд Өмнөд Солонгосын засгийн газраас тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Эдугээ улс орны АЦС-ын дэвсгэр нутагт байгаа цацраг идэвхит хаягдал хийсэн хэдэн сав 71 хувиар дуурсэн гэж Өмнөд Солонгосын засгийн газраас мэдээлжээ.
Берлинд оросын алдарт математикч Софья Ковлаевскаягийн нэрэмжит шагналыг оросын математикч хүртэв. Нэр хүндтэй энэхүү шагналын эздээр 14 орны залуу эрдэмтэд шалгарлаа. Тэдний дунд оросын эрдэтмэн Дмитрий Федосов байв. Энэхүү шагналыг санаачилсан Гумбольдтын сангийн арга хэмжээнд 1953 оноос эхлэн дэлхий дахины өнцөг булан бүрээс 30 орчим мянган эрдэмтэд оролцожээ. Тэднээс 900 гаруй нь Орос улсаас оролцож байв.
Кремль Интернетийн оросын хэсэгт улам хатуу хяналт тавьна гэж The Washington Post сонин үзэж байна. Рунетын «хар цэс» гэгч албан ёсоор бий болсны дараа гарсан тайлбарт энэ тухай өгүүлжээ. Интернетийн оросын орон зайг хязгаарлах арга хэмжээг шүүмжлэх нь хачин санагдана. Юу гэвэл бур 1996 онд өрнөдэд Интернетийн бүрэн эрх челеег хязгаарлахыг чухам АНУ л анх удаа оролдсон билээ.
Буриадын тээврийн прокурорын газар төмөр замын дагуу мал хяналтгүй явж байгаа болон төмөр зам хөндлөн мал туух нь төмөр замын тээврийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ. Энэ тухай мягмар гаригт Дорнод-Сибирийн төмөр замын тээврийн прокурорын газар мэдэгдэл гаргасныг “Интерфакс- иш татан уламжилжээ.
1996 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд орсон хосгүй Байгаль нуурд аюул заналхийлж байна. Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц /УЦС/ барихаар төлөвлөж байна. Гэтэл Сэлэнгэ мөрөн Байгаль нуур руу бүтэн жилийн урсгал усныхаа талыг цутгадаг. Усан сан барьж байгуулах болон урсгал усны тал хэсгийг Өмнөговь руу төлөвлөж буй нь нуур руу цутгах усны хэмжээг нилээд бууруулж мэднэ.
Орос улсын Хабаровск хязгаарын “Советская гавань” боомт дээр гаалийн ажилтанууд болон хилийнхэн Коморын холбооны тугтай Lady Fox усан онгоцыг саатуулав. Тус хязгаар нутгийн Улсын аюулгүй байдлын удирдах газрын мэдэгдэлд өгүүлснээр, хөлөг онгоцон дээр дамын нефтэн бүтээгдэхүүнтэй нууц байсныг илрүүлжээ. Үзлэгийн явцад 100 орчим тонн дизелийн түлш ба 70 тонн мазут илрүүлжээ.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6