×
Нийгэм 19 Арваннэгдүгээр сарын 2012
Өөрийгөө нохой гэж үздэг хонь Герман улсад байна. Энэ ер бусын хонь Вольфганг Гренсенс фермийн аж ахуйтаны гэр бүлд амьдардаг байна гэж Хуффингтон Пост сонин бичсэн байна. Түүний нэгэн эм хонь үхсний дараа зургаан долоо хоногтой хургыг тэрээр гэртээ тэжээсэн байна. Австралийн хонь хариулдаг гурван нохойтой хамтдаа бөөр бөөрөө нийлүүлэн амьдардаг хонь маань өөрийг нохой гэж тооцдог болжээ.
БНАСАУ-ын залуу удирдагчийн тухай эмхтгэлийн анхны номыг тус улсад хэвлэн гаргажээ. Тухайлбал жолоодогч багаасаа буудаж, машин жолоодож сурсан хийгээд дипломат, цэргийн авьяас билигтэй гэж номд өгүүлжээ. Ойрын үед ийм хэдэн ном хэвлэгдэн гарна. Ким Жон Уны эцэг Ким Жон Ирийг магтсан 70, өвгөн аав БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенд зориулсан 100 ном гарсан билээ.
Энэ зууны эцэс гэхэд гариг дэлхийн агаар дунджаар 4 хэмээр дулаарна гэж Дэлхийн банкнаас нийтлүүлсэн илтгэлд дурджээ. Судалгаа шинжилгээ хийгчдийн үнэлснээр бүх бүс нутгийн агаар дулаарч, догшин салхи, үер, ган гачигт нэрвэгдэж мэднэ. Харин ядуу орнууд бусдаас илүү хор хохирол хүлээх юм.
Хятадад авилгал нам, төр улсыг сүйтгэх хор уршигтай болж мэднэ гэж Си Зиньпин ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсноосо хойш анх удаа мэдэгдэв. Хятадад авилгалын асуудал улам хурцдаж байгааг олон баримт нотлон харуулж байна гэж Си Зиньпин саяхны 18-р их хурлын материалуудыг судлах асуудлаар хийлгэсэн УТТ-ны зөвлөлгөөн дээр мэдэгдэв.
Оросын теле харилцаа холбооны “Ростелеком” томоохон компани монголын холбооны дотоод зах зээлийн 25%-ийг эзлэхээр төлөвлөж байна. Орос, Монгол улсуудыг холбох хилийн залгалтын өөрийн хэсгийн үндсэн ажлаа дуусгаснаа тус компани саяхан зарлалаа. Хиагт, Алтанбулаг хил дамжсан залгалтын тухай ярьж байгаа юм.
Одоогоос 70 жилийн тэртээ Дэлхийн 2-р дайны үр дүнг ихээхэн тодорхойлсон үйл явдал болсон юм. 1942 оны 11-р сарын 19-нд Улаан арми Сталинградын тулааны хүрээнд сөрөг давшилт хийж эхлэв. Энэ ажиллагаа германы фашистын цэргийг бут цохисноор дуусав. 1945 оны хавар их ялалт байгуулах зам Сталинград орчимд эхлэжээ.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6