×
Нийгэм 18 Арваннэгдүгээр сарын 2012
Тэнгэр баганадсан байшингуудын нэгд гарсан түймэрийг Дубайн иргэний хамгаалалтынхан өөрийн хүчээр унтраасан ба амь үрэгдсэн болон шархадаж хэлмэгдсэн хүн байхгүй гэж орон нутгийн ОНХМХ-үүд эмиратын цагдаагийнхний мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна. Дубайн төв дэх Жумейра-Лэйкс-Таурс дүүргийн 40 давхар байшингийн дэд давхаруудад урьд шөнө түймэр гарсан байна. Дараа нь түймэр байшингийн гадна тал руу шилжжээ. Ойролцоогоор 10 байр бүрмөсөн шатсан байна.
Иванов мужид Ми-2 нисдэг тэрэгний ослын буултын үеэр нисгэгч, зорчигч хоёр амь насаа алдсан байна гэж ОХУ-ын ОБЯ мэдээлсэн байна. Энэ осол Октябрский суурингаас 6 км-ийн зайд болсон байна. Агаарын тээврийн ашиглалт болон хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. одоогийн байдлаар осол болсон газар ОБЯ-ны ажилтнууд болон мөрдөн байцаагчид ажиллаж байна.
Орос, Монгол улсуудын хооронд найрамдах тухай анхны гэрээнд гарын үсэг зурсны 100 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага 11-р сарын 22-нд Буриад улсад болно. Энэ ойд зориулсан баяр ёслолын ажиллагаа Монгол улсад 11-р сарын 3-нд эхэлсэн юм. “Ази тивийн хаалга-2012” олон улсын олон талт үзэсгэлэн Улаанбаатарт болсон юм.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6