×
Нийгэм 17 Арваннэгдүгээр сарын 2012
Египетэд бямба гаригт галт тэрэг, сургуулийн сурагчдын автобустай мөргөлдсөний улмаас 48 хүүхэд,нэг багш, жолооч амь үрэгджээ. Эмгэнэлт явдал Каираас өмнө зүгийн Асьют мужид болжээ. Автобусанд орон нутгийн шашны сургуулийн сурагч 4-6 насны 60 орчим  хүүхэд явж байжээ. Төмөр замын гарам хаалттай, анхааруулсан дохио дуугарсаар байхад тус автобусны жолооч үл тоон хөдөлгөөнөө үргэлжүүлсэн байна.
Оросын эрх баригчид иргэн зэвсэг худалдан авах, хэрэглэх явдлыг зохицуулан журамлах хууль тогтоомжийг улам хатуу болгох гэж байна. Бэртээж гэмтээх зэвсгийг оролцуулан зэвсэг хэрэглэх тохиолдол гаарсны хариуд ийм арга хэмжээ авах юм. Гэвч мөн арга хэмжээ хууль ёсыг даган мөрддөг иргэдийн амьдралыг хүндрүүлж, хожмын гэмт хэрэгтнүүдийг тогтоон барьж чадахгүй гэж хатуу арга хэмжээг эсэргүүцэгчид үзэж байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6