×
Нийгэм 16 Арваннэгдүгээр сарын 2012
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев казахын соёлд заавал алчуур зүүх алба үгүй гэж үзэж байна. Тэрээр өнөөдөр Астана хотод залуучуудтай хийсэн уулзалт дээр хэлсэн үгэндээ, Казахстан нь Ислам шашинтай ч гэлээ, энэ шашин янз бүрийн урсгал, чиглэлтэй гэжээ. Казахстан улс нь дэлхийн бүх лалын шашинтангуудыг дэмжиж, тэднийг хүндэтгэдэг.
Агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрч байгаа нь эрдэмтдийн гайхалыг төрүүлж байна. Германд “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүрээлэн“-гээс /IWK/ эрхлэн гаргасан илтгэлийг нийтийн хүртээл болгожээ. Уг баримт бичигт өгүүлснээр, агаарын хүлэмжийн хийн агуулга нь үргэлжлэн нэмэгдсээр байгаа аж. Германы эрдэмтэд аж үйлдвэрийн хүлэмжийн хий хаягдалын түүхэн дэхь дээд хэмжээг тогтоожээ.
Өнөөдөр БНАСАУ-д үндэсний шинэ баяр - Эхийн өдрийг тэмдэглэж байна. Тус улсын Ардын дээд хурлын (парламент) шийдвэрээр энэ баярын өдрийг тогтоожээ. 1961 оны мөн өдөр ерөнхийлөгч Ким Ир Сен «Хүүхдээ хүмүүжүүлэх эхийн үүрэг» гэсэн гарчигтай үг хэлсэн билээ.Өчигдөр Пхеньянд мөн баярт зориулсан умард солонгосын эхчүүдийн үндэсний 4-р их хурал боллоо.
16 мянган бэлтгэл цэргээ Газын зурваст явуулж байгаа цэргийн ажиллагаандаа татан оролцуулж эхлэх тухай өнөөдөр израйлийн арми зарлан мэдээлэв.Засгийн газраас 30 мянган хүнийг дайчлах зөвшөөрөл армид өгсэн юм. Энэ нь газар дээр цэргийн ажиллагаа явуулах бэлтгэл гэсэн үг яриаг үүсгэв. Одоогоор израилийн цэргийн ажиллагаа алсын цохилтоор хязгаарлагдаж байна.
АНУ-д кибер орон зайн шинэ системийг боловсруулж байна. Энэхүү систем нь дээрэмчдийн бүлэгт нэвтрэн орохгуйгээр, дагаж мөрдөлгүй, араас нь хөөцөлдөхгүйгээр гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлж байх аж. Гэхдээ ийм төрлийн системийг ирээдүйд хэрэгжүүлэх нь ном зохиол болон кинонд гардаг ирээдүйн техногенны бүрхэг үйл явдлыг санагдуулах мэт.
Оросын оюутнууд «Восточный» сансрын хөлгийн буудал барихад оролцоно. Оюутны барилгын отряд бол залуучуудыг ажлаар хангах чухал хэлбэр ба «амьдралын сайн сургууль» хэмээн түшмэд үзэж байна. Оюутны барилгын отрядууд ялангуяа ЗХУ-д өргөн дэлгэрсэн билээ. Чөлөөт цагаараа улсын янз бүрийн барилга байгууламж дээр ажиллах хөделмөрийн түр хамтлагийг сайн дурын үндсэн дээр оюутнуудаас бүрдүүлсэн юм.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6