×
Нийгэм 14 Арваннэгдүгээр сарын 2012
2014 онд оросын Сочи хотноо болох өвлийн Олимпийн наадмын бэлэгдэл бүхий бараа таваарыг худалдах анхны тусгай дэлгүүр Москвагийн худалдааны нэгэн төвд нээгдлээ.Бүх бараа таваар зөвшөөрлийн бичигтэй. Тэнд Олимпийн наадмын бэлэгдэл бүхий чарга, цана, сноуборд,тэшүүр,хоккейн цохиур, бөмбөг, олимпийн сахиус, тэмдэг, тоглоом, гар урлалын бараа таваар худалдан авч болно.
Дээрхийн гэгээнтэн  Далай лам японы парламентын гишүүдийг Түвдэд очихыг уриалжээ. Японы хууль тогтоогчид тус бүс нутгийн иргэд өөрийгөө шатааж золиолж байгаа  шалтгааныг тогтоохыг хүсчээ. Өмнө нь Бээжин Далай ламыг Түвдийг хятадын удирдлагаас ангижруулах үүднээс ийм маягийн аллагуудад турхирч байна хэмээн буруутгаж байсан гэж Франс пресс агентлаг уламжилжээ.
«Сэнди» догшин хар салхинд нэрвэгдсэн Карибын сав газрын орнуудад үзүүлэх тусламж, Зүүн-өмнөд Азийн орнуудын хүнсний асуудал, сирийн дүрвэгчдийн байдал Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагын шинжээчид ба гишүүдийн анхаарлын төвд байна.Байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн чуулган энэ долоо хоногт Ромд хуралдаж байна. Орос улс бол Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүлэх ивээгчийн нэг юм.
Үлгэрт дургүй хүн энэ дэлхийд байхгүй л болов уу. Бүлээн дулаан уур амьсгалтай, гоё сайхан,сургамжтай үлгэрт хүүхдүүд төдийгүй томчууд ч дуртай байдаг. Тэгээд л Москва хотын эрх баригчид Шинэ жилийн баярын өмнө хотын иргэддээ өчүүхэн ид шидийг бэлэглэхээр шийджээ. Хэдхэн долоо хоногийн дараа Москвагийн дүүргүүдэд ер бусын ”үлгэрийн таксофонууд” гарч ирэх нь.
Муж улсаа АНУ-ын бүрэлдэхүүнээс гаргахыг хүсэгсдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаад итгэхэд хэцүү биз. 11-р сарын 6-нд сонгууль болсноос хойш «Бид бол ард түмэн мөн» Цагаан ордны тусгай сайтад ийм хүэлтэй америк хүмүүсийн тоо 100 мянгаас хэтрэв. Гэвч Америк салан тусгаарлах үзэл санаанд автаагүй.
ОХУ-ын нийслэл Москва хотын зочид гийчдэд зориулсан нэгдсэн шинэ хөнгөлтийн билэт 2013 оноо гаргана. Энэ тухай Москва хотын тээвэр болон зам тээврийн дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхлэсэн орлогч дарга Максим Ликсутов мэдээллээ. Хөнгөлтийн билет нь 24 цагийн хугацаанд Москва хотын бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хязгаарлалтгүй явах боломжтой юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “эрүүл, ямар нэгэн хүнд гэмтэл согог аваагүй “гэж ОХУ-ын ерөнхий сайд Медведев Хельсинкид хийсэн айлчлалынхаа үеэр финляндийн ХМХ-ийнхэнд мэдэгдэв. Тэрбээр орос улсын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар тайлбар өгөхийг хүссэн сэтгүүлчийн асуултанд хариулахдаа ” Би эмч биш.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6