×
Нийгэм 13 Арваннэгдүгээр сарын 2012
Microsoft компаний Windows болон Windows Live бүтээгдэхүүнүүдийг хариуцдаг байсан топ-менежер Стивен Синофски огцоров. Энэ тухай The New York Times сонин уламжилжээ. Синовски нь хамгийн сүүлийн системийн хувилбар Windows 8 гарснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа албан тушаалаасаа огцоров. Түүний огцорсны дараа Windows программын хангамж болон үүнтэй холбоотой хангамжийг тус компаний дэд ерөнхийлөгч Дули Ларсон-Грин хариуцах юм.
Энэ жил алдарт цэргийн жанжны төрсний 850 жил ой тохиож байна. Монгол улсад энэ өдрийг амралтын өдөр болгожээ. Чингис хааны төрсөн өдрийг Монголд төдийгүй, дэлхийн бусад орнуудад мөн тэмдэглэнэ. Их хааны төрсөн өдрийг Монголоос хилийн чандын Нью-Йоркд хамгийн олон тооны хүн тэмдэглэх төлөвтэй байна. Тэнд монголын оюутнууд, аспирантууд, цагаачдаас гадна Буриад, Халимагийн иргэд хуран цугларах гэж байна.
Өнөөдөр Орос улсад авилгын хэргээр нилээд хэдэн томоохон хэрэг мөрдөн байцаалтын шатандаа байна. Тэдний нэг 9 –р сард болсон Владивостокийн АНДЭЗХАБ-ын ДХУ- ын бэлтгэл ажилд зориулсан хөрөнгө мөнгөнйи хэсэг алга болсонтой холбоотой юм. Өөр нэг дуудлиант хэрэг бол Батлан хамгаалах яамыг тойрсон шуугиан бөгөөд энэ нь тус яамны сайд болон Жанжин штабын дарга нарыг огцороход хүргэсэн.
Өнөөдөр 11-р сарын 13-нд Сайхан сэтгэлийг дэлхийн өдрийг тэмдэглэж байна. 1998 онд мөн өдөр сайхан сэтгэлийн төлөө дэлхийн хөдөлгөөний анхдугаар бага хурал нээлтээ хийжээ. Францын зураач Орель энэ өдрийн бэлэгдэлийн хувьд задгай зүрх зуржээ.Сайн үйл хүнийг зол жаргалтай болгодгийг японы ба америкийн сэтгэл зүйчдийн судлалын үр дүн нотлон харуулав.
НАТО Cyber Coalition (Кибер эвсэл) жил тутмын цэргийн сургуулиа явуулж эхлэв. Эвслийн гишүүд кибер дайны нөхцөлд явуулах харилцан ажиллагааг сургуулилж байна. Олон улс орон дайсанд бодит хохирол учруулж мэдэх кибер дайралтын төлөвлөгөөг боловсруулж байна. Кибер дайралтын олон улсын хор уршгийг урьдчилан харахын аргагүй байгаа нь тун аюултай.
БНАСАУ-ын цэргийнхэн пуужингийн хөдөлгүүрээ туршиж байна гэсэн дүгнэлт АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хийсэн тухай АП агентлаг мэдээллээ.Тэд тагнуулын хиймэл дагуулаас авсан мэдээллүүдэд дүн шийнжилгээ хийжээ. Пуужингийн түлшний том 34 сав болон эргэн тойрны өвс ургамал нь шатсан хөөргөх талбар хиймэл дагуулуудаас авсан гэрэл зургуудад тод харагдаж байна.
Сирийн цэрэг «Жебхат ан-Нусра» бүлгийн зэвсэгт гишүүдтэй ширүүн байлдаан явуулж, Маарат-Нааман хот орчмын Дасмаск-Алеппо засмал замыг ахин хяналтдаа авчээ.Мэдээллийн САНА агентлагийн уламжласнаар тусгай зориулалтат цэрэг нисдэг тэрэгүүдийн дэмжлэгээр стратегийн ач холбогдолтой даваан дээр орших Жиср-эш-Шугур хотын дүүрэгт хэдэн тосгоныг чөлөөлөв. Засгийн газрын цэрэг сөрөг хүчинд давшилсаар байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6