×
Нийгэм 11 Арваннэгдүгээр сарын 2012
Владивосток хотод барьж байсан Худалдааны төвийн байшингийн дээвэр нурж хоёр хүн хэлмэгдсэн учир шалтгааныг Мөрдөн байцаах хорооны мөрдөн байцаагчид мөрдөж байна. Приморийн Мөрдөн байцаах хорооны удирдах газрын ахлах туслах Аврора Римская “РИА Новости” агентлагт ингэж мэдээлсэн байна. Энэ явдал бямба гаригт орон нутгийн цагаар 21.45 минутад болсон гэж урьд нь мэдээлж байсан юм.
ОУ-ын өмнөд нутгийн Донын Ростов хотын нисэх онгоцны буудалд буух үед нь зорчигч тээврийн онгоцны нисгэгчийг лазераар нүдий нь гялбуулсан байна. Энэ мэдээлэлийг орон нутгийн хууль сахиулах байгууллагууд тараажээ. Нүдий нь сохлох шахам гялбуулсан ч гэлээ хөлгийн багынхан онгоцоо амжилттай газардуулж чадсан байна. Онгоц руу лазер чиглүүлэн тусгасан этгээдүүдийг хайж байна.
Америкийн Apple компани Швейцарийн холбооны төмөр замын фирмийн дизайныг ашигласныхаа төлөө 21 сая доллар төллөө. iPad планшетын шинэ операцийн системд “Цаг” байрлуулснаас болж 9-р сард шуугиан дэгдсэн юм. Apple компанийн төхөөрөмж дээрх цагны нүүр нь Швейцарь улсын бүх галт тэрэгний буудал дээр байдаг цагнуудын нүүртэй маш төстэй байжээ.
Лорд Алистер Макэлпайныг 1980-аад оны үед бага насны хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татах хэрэгт оролцож байсан гэж тус компани сэжиглэн андуу мэдээлэл тараасны дараа Британийн Би-Би-Си телерадио компанийн ерөнхий захирал Жорж Энуистл өөрөө огцорлоо. Урьд шөнө Би-би-сигийн вэб хуудсан дээр ингэж мэдээлсэн байна.
Мьянма улсад болсон 6,6 баалын хүчтэй газар хөдлөлтөөс болж 13-аас цөөнгүй хүн амь насаа алджээ. Ассошиэйтед Пресс агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээгээр, Шуэбо хотод барьж байсан гүүр нурсны улмаас хүмүүс амь насаа алдсан бололтой. Шуэбо хотоос 56 километрт орон нутгийн цагаар өглөөний 07.42 минутад газар дор түлхэлт болсон байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6