×
Нийгэм 10 Арваннэгдүгээр сарын 2012
Оросын «Аэрофлот» нисэх онгоцны компани Вьетнамын нисэх онгоцны нэгэн компанийн нисэх онгоцны үйлчлэгчдийг Зүүн-өмнөд Азийн орнууд руу нислэг хийх онгоцудынхаа зорчигчдыг үйлчлэхийг урих бодолтой байна гэж «Аэрофлот»-ын ерөнхий захирал Виталий Савельев «Россия-24» телевизийн сувгаар үг хэлэхдээ мэдээлэв.
Ойрын 10 жилд Иракийн дэд бүтцийг сэргэн босгож, эдийн засгийг урамшуулахад 1 триллион доллар шаардагдана гэж засгийн газрын Үндэсний хөрөнгө оруулалтын комиссын удирдагч Сами аль-Аражи мэдэгдэв. Түүний хэлснээр нефтийн экспорт мөн хөрөнгийн үлэмж хэсгийг хангана.Нөгөө хэсэг нь гадаад дотоодын хөрөнгө оруулалт болно.
Бүр 90 гаруй жилийн түүхтэй ХКН мэдээжээр өөрийн уламжлалтай. Танхим дахь уриа лоозон,тайзан дахь улаан туг, намын бэлэгдэл ХКН-ын хувьсгалт түүхийг сануулж байна. Гэвч Бээжинд намын их хурлын ажлыг ажиглаж байгаа «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Игорь Денисов ХКН-ын 18-р их хурал олон арван биш, олон зуун жилийн уламжлалд хандаж байгаад анхаарал тавьжээ.
АНУ-д баян иргэдийн татварыг нэмэгдүүлнэ гэж ерөнхийлөгчээр шинээр сонгогдсон Барак Обама 11-р сарын 6-нд сонгууль явагдснаас хойш анх удаа дэлгэрэнгүй үг хэлэхдээ мэдэгдэв. Түүний хэлснээр энэ нь улсын төсвийн алдагдлыг багасгаж мэдэх цорын ганц арга хэмжээ юм. Жилд 250 мянга гаруй доллар олж байгаа хүмүүсийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх аль ч хуулийн төсөлд хориг тавьна гэд ерөнхийлөгч анхааруулав.
Монголын цөмийн агентлаг ба ШУА-ийн Физик,технологийн хүрээлэнгийн төлөөлөгчид Калинины АЦС-ад АЦС барьж ашиглах оросын туршлагтай танилцав. АЦС-ын эрчим хүучний 3 дахь блок бол оросын атомын салбарын хамгийн орчин цагийн байгууламж юм. Түүнийг барихад аюулгүй найдвартай чанарыг дээшлүүлэх төслийн хосгүй 600 гаруй шийдвэрийг нэвтрүүлсэн юм. Монголын эрдэмтэд станцын сургалт-сургуулийн салбартай танилцаж, Калинины АЦС-ын Олон нийтийн мэдээллийн төвд очив.
Сибирийн төвд орших жижигхэн Енисейск хотын нэгэн иргэн мод харуулын томоохон цуглуулгатай. Хувийн энэхүү цуглуулга нь хосгүй бөгөөд үүгээр музей байгуулахаар зорьж буй юм. Эрх баригчдын үзэж байгаагаар, модны харуулын музей нь хөдөөгийн жижигхэн хотод жуулчдыг татах ёстой гэнэ. Модны харуул бол модоор юм хийдэг мужааны хамгийн гол багаж. Энэ нь мод харвалдахад, модон эдлэлийг жигд болгоход ижилгүй юм.
АНУ-ын ТТГ-ын захирал Дэвид Петреус огцров. Гэр бүлээс гадуур амрагийн холбоотой учир ТТГ-аас явах болсон гэж Петреус албан байгууллагынхаа ажилтнуудад зориулсан захидалдаа бичжээ. Дэвид Петреус өнгөрсэн оны 9-р сард ТТГ-ын захирал болсон юм. Урьд тэрээр Афганистан дахь НАТО-гийн цэргийн командлагч байсан. Петреус мэдэгдэл хийж, 37 жил гэр бүлээрээ амьдарч байгаад гадуур амрагийн холбоотой болж, ноцтой алдагдал гаргаснаа хүлээв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6