×
Нийгэм 4 Арваннэгдүгээр сарын 2012
GhostShell бүлгийн хакерууд ОУ-ын засгийн газарт кибер дайн зарлалаа гэж бямба гаригт интернетэд нийтлүүлсэн тэдний мэдэгдэлд өгүүлсэн байна. Төрөл бүрийн нууц материалуудыг нийтлэх зорилготой өөрсдийнхөө хөтөлбөрийг тэд “Хар од” гэж нэрлэсэн байна. Хакеруудын ярьснаар хулгайлсан гэх материалууд нь улс төрийн интституц, хууль сахиулах байгууллага, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд мөн янз бүрийн корпорацуудынх гэнэ.
Өнөөдөр Москвагийн төвд “Оросуудын марш” нэртэй үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал эхэллээ гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Манай жагсаалд 10 мянга орчим хүн ирсэн гэж “Оросууд” нэгдлийн тэргүүн, энэ ажиллагааг зохион байгуулагчдын нэг Дмитрий Демушкин сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Жагсаалыг уламжлал ёсоор үндсэрхэг үзэлтнүүдийн “Үнэн алдартны шашны хиур баригчид” байгууллагын идэвхитнүүд тэргүүлж явна.
Өмнөд Солонгос улсын Йонъин хотын амьтны хүрээлэнгийн заан хүний яриаг дууриаж сурсан байна гэж ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Заан хүний яриаг сонсож яг тэр хэвээр нь давтан хэлж байна гэж амьтны хүрээлэнгийн эмч Эверленд сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Харин эрдэмтэд заан хүний хэлсэн үгийг ойлгож байгаа эсхийг тайлбарлахыг оролдож байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Ард түмний эв нэгдлийн өдөр Москвагийн Улаан талбай дахь Василий Блаженын сүмийн дэргэдэх Минин, Пожарский нарт зориулан босгосон хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ хөшөөнд ерөнхийлөгч улаан өнгийн хадаасан цэцэг өргөсөн байна гэж “Интерфакс” агентлаг тэмдэглэсэн байна. Энэ үйл ажиллагаанд ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хамт ОУ-ын үндсэн гол уламжлалт шашнуудын тэргүүнүүд байлцсан байна.
Алга болсон хуурай ачааны “Амурская” хөлөг Агнуурын тэнгист олдож магадгүй. Бе-200 онгоц агаараас тандалт хийсний дүнд усан дээр тосон толбо илэрүүлсэн байна гэж ОБЯ мэдээлсэн байна. Дараа нь “Рубин” хөлгөөр тус усан дээр хайгуул хийсний дүнд тосон толбо байгааг баталсан байна.
Филиппин улсын төр засаг хорт хавдар үүсгэдэг химийн бодис илэрсэн тул өмнөд солонгосын хурдан болдог гоймонгийн 6 маркийг дэлгүүрүүдээс хурааж авах зарлиг гаргасан байна. Филиппиний зохиоцуулах байгууллага Нонгшим Ко компанийн үйлдвэрлэдэг хурдан болдог гоймонг худалдаанаас нэн даруй хурааж авахыг шаардсан байна. Хэрвээ энэ гоймонг зарж байгаа газрыг хэрэглэгчид илэрүүлвэл хяналтын газар шууд мэдээлэхийг уриалж байна.
Өнөөдөр Москвагийн төвд “Оросуудын марш” нэртэй үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал эхэллээ гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Манай жагсаалд 10 мянга орчим хүн ирсэн гэж “Оросууд” нэгдлийн тэргүүн, энэ ажиллагааг зохион байгуулагчдын нэг Дмитрий Демушкин сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Жагсаалыг уламжлал ёсоор үндсэрхэг үзэлтнүүдийн “Үнэн алдартны шашны хиур баригчид” байгууллагын идэвхитнүүд тэргүүлж явна.
“Ард түмнийы эв нэгдлийн өдөр-Үнэн алдартны Орос орон” 11-р сүм олон нийтийн үзэсгэлэн-форумд оролцогчид болон зочидод ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев илгээлт явуулсан байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийг Орос улсын түүхийн жил гэж зарласан гэдгийг тэр санууллаа.
АНУ-ын ТЦХ-ний “Вандергрифт”цэргийн далбаат онгоцны командлагч, ахмад Жозеф Дарлакыг оросын Владивосток хотод 2012 оны 9-р сард айлчлахдаа далайчдаа захирч чадалгүй архидуулсан гэсэн шалтгаанаар ажлаас нь халсан байна. АНУ-ын ТЦХ-ний веб хуудснаас иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр ингэж мэдээлсэн байна.
Өнөөдөр ОУ Ард түмний эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Тус улсын шинэхэн түүхэнд энэ баяр дөнгөж 2005 онд бий болсон юм. Энэ баярыг ОУ-ын түүхийн хүнд хэцүү өдрүүдийг дурсан санаж байхын тулд тэмдэглэдэг болсон юм. Догшин Иван хааны засаглалаас хойш тус улсын төр засаг нь хямралд орж, хэдэн арван жил үргэлжилсэн бөгөөд энэ нь польшийн эзлэн түрэмгийллээр дуусан юм.
ОУ өнөөдөр 11-р сарын 4-нд Ард түмний эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Энэ жил энэ өдрийг онцгой баяр ёслолтой тэмдэглэж байна. Яагаад? Түүхийн хуудас сөхье. ОУ 17-р зууны эхээр өөрийн хөгжлийнхөө хамгийн эмэгнэлтэй үеийг өнгөрөөсөн юм. Хаант засаглал суларч, боярууд болон язгууртнуудын омгийн нууц явууллага зэргээс болж бүх талыг хамарсан харгис хатуу хямрал үүссэн юм.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6