×
Нийгэм 2 Арваннэгдүгээр сарын 2012

Польшийн ”Речь Посполита” сонины ерөнхий редактор Томаш Врублевский огцров. 2010 оны 4-р сарын 10-нд оросын Смоленскийн орчимд сүйрсэн Польшийн ерөнхийлөгч Лех Валенскийн онгоцны сэгээс тротиллын ул мөр олдсон мэт бичсэн нийтлэл шалтгаан нь болжээ.Польшийн прокурорын газар дэлбэрэх бодис байсан тухай хувилбарыг няцаасан.Гэвч нийгэм түгшээд авах нь тэр.

Орос улсын усан хил өргөжин тэлж, Хойд туйль хүрч магадгүй. Хойд туйлийн төв хэсгийн Менделеевын усан дорхи өндөрлөг евразийн тивийн үргэлжлэл мөн болохыг Оросын эрдэмтэд батлаж чадлаа. “Арктика-2012” экспедицийн гаргасан дүгнэлтийг нэг жилийн хугацаанд НҮБ-д улсын усан хилийг өргөтгөх зорилгоор шинэчилсэн мэдэгдэлийг дамжуулна. Хэдэн сарын турш оросын эрдэмтэд Арктикийн ёроолыг нарийн чанд судласан.
Хятадын 5 дахь үеийн «Зянь-31» сөнөөгч онгоцны туршилтын анхны нислэг амжилттай болов. Энэ сөнөөгч онгоц Хятад улсаас кибер тагнуулын талаар амжилт гаргасны ачаар бий болсон цэргийн нарийн техникийн анхны загвар гэж Стратеги, технологийн шинжлэлийн төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.
Янз янзын цэрэгжүүлсэн бүлгийн мөргөлдөөн, цуст ажиллагаа, энгийн хүмүүсийн амь насыг бүрэлгэх дайны ёс, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг зөрчих явдал бүр 1,5 жилийн турш Ливийн байдлыг тодорхойлж байна. Ардчилал тогтоохын тулд Муаммар Каддафийг огцоруулсан гэлцдэг. Харин одоо автоматаар зогсоо зайгүй хаа сайгүй буудаж байгаа сахалтай хүн ардчиллын нэг ёсны бэлэгдэл болжээ.
БНХАУ-д улс орны улс төрийн амьдралын гол үйл явдал болох 11-р сарын 8-нд нээгдэх ХКН-ын их хурлын бэлтгэл ажил шувтарч байна. Өчигдөр Бээжинд ХКН-ын ТХ-ны 7-р бугд хурлаар их хурлын хөтөлбөрийг бүрэн төгс батлав.
Сирийн цэрэг самуун дэгдээгчдийн өдөөн хатгалгын хариуд Дамаскын Хажр-эль-Асвад хороолол ба нийслэлээс 10 км зайтай орших Хараст дүүрэгт террористуудын баазуудад агаараас цохилт өгөв. Засгийн газрын цэрэг Замальк хот орчимд хөлсний этгээдүүдийн отрядыг устгасан тухай цэргийн эх сурвалжаас САНА агентлагад мэдээлжээ. Самуун дэгдээгчдийн эсрэг ажиллагаа сирийн янз бүрийн бүс нутагт үргэлжилж байна. АНУ Сирийн үндэсний зөвлөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
АНУ-д «Сэнди» догшин хар салхи бараг 50 тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулж мэднэ гэж америкийн Egecat шинжлэлийн компанийн албан ёсны сайт мэдээллээ. Гэсэн ч «Сэндийн» хор уршиг 2005 оны «Катрина» далайн догшин хар салхинаас багтай болно гэж шинжээчид найдаж байна. Тэр үед эдийн засгийн хохирол 45 тэрбум долларт хүрсэн билээ.
Пүрэв гаригийн оройн байдлаар АНУ-д «Сэнди» далайн догшин салхинд бараг 100 хүн хэлмэгдээд байна гэж өнөөдөр «Ройтер» агентлаг мэдээлэв. Хүчтэй хар салхи мягмар гаригт шилжих шөнө АНУ-ын зүүн эрэг хавийн нутгийг нэрвэжээ. Нью-Йорк муж улс  их хохирол амссан байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6