×
Нийгэм 1 Арваннэгдүгээр сарын 2012
2030 он гэхэд Өмнөд Солонгост «2 дахь Лас-Вегас» бий болно. Сөүлээс холгүй орших Инчхон хотын захиргаанаас дэлхийн томоохон цэнгээний ба мөрийтэй тоглоомын бизнесийн төвийг байгуулахад бараг 290 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. Мөн төв цэнгээний талаар Лас-Вегасын болон Сингапур, Хонконг, Макао дахь санхүү, худалдааны төвүүдийн давуу талыг хослуулаж ашиглана. Төслийг 8 City гэжээ.
Хятадын удирдлагаас «ганц хүүхэдтэй байх» бодлогоосоо татгалзаж, 2015 оноос хоёр хүүхэдтэй байх боломж айл бүрт олговол зохино гэсэн дүгнэлт Хятадын судлал, хөгжлийн сангийн шинжээчид хийжээ. Сангийн илтгэлд шинэтгэл явуулах гурван жил тогтоох санал дэвшүүлсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.
Саудын Аравийн нийслэл Эр-Риядын зүүн хэсэгт хий тээвэрлэгч дэлбэрсний уршгаар 22 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархдав. Өнөөгийн байдлаар 123 хүн дэлбэрэлтэд нэрвэгдсэн тухай «Аль-Жазира» телевизийн сувгаар Иргэний батлан хамгаалах газрын төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжлав. Гал сөнөөгчид ба аврагчид осол гарсан газар дээр ажиллаж байна. Өнөө өглөө хий тээвэрлэгч Эр-Риядын зүүн хэсэгт гүүрийн тулгуур шон мөргөжээ.
Америкийн тал Вьетнамд диоксиноор хордсон газрыг цэвэрлэж эхлэв. Дайны үед америкийн нисэх онгоцуудаас 72 сая литр Agent Orange түүний дотор диоксин бүхий 44 сая литр хорт бодис вьетнамын ширэнгэ ойн дээр асгажээ. Газрын хөрст нэвтэрч шингэсэн тун аюултай хор өнөө болтол амьд юм бүхнийг хордоож байна. Мөн төрлийн хор бүр 500 жилийн дараа задраж үгүй болно гэж таамаглажээ.
Холбооны зөвлөл хөдөлмөрчин цагаачид орос хэл заавал мэдэх тухай хуулийг сайшаав. Орон сууц, нийтийн ахуйн салбар, худалдаа, үйлчилгээний хүрээнд ажиллах гадаадынхан ОХУ-ын төрийн хэлний мэдлэгээ баримт бичгээр нотлох ёстой.
Хятад улс «Зянь-31» 5 дахь үеийн шинэ сөнөөгч онгоцоо анх удаа туршив. ХКН-ын ХУ111 их хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг батлах ТХ-ны бүгд хурал нээгдэх өдөр энэ тухай мэдээлжээ. Хятадын цэрэг-техникийн амжилтыг ахин харуулсан нь их хуралд өргөх бэлэг ба хожмын дайсныг айлгах үйл явдал болсон.
Эрүүл мэндийн байдал, хөгжилд нь хортой нөлөөлөх мэдээллээс хүүхэд хамгаалах тухай хууль 11-р сарын нэгэнд хүчин төгөлдөр болов. Энэ хууль ёсоор Интернетэд эрх зүйг зөрчих мэдээллийн хэрэглээг хязгаарлана. Тухайлбал баримт бичиг IP-хаягт сайтыг хааж, хориотой Интернет хуудасын нэгдсэн цэс зохиох боломж олгоно. Хүүхдийн садар самуун ба мансууруулах бодисын тухай мэдээлэл, амиа хорлох уриа бүхий сайтыг хар цэст оруулна.
АНУ-ын зүүн эргээр салхилсан “Сэнди” хар салхинд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 75-д хүрлээ гэж Fox News телевизийн суваг уламжлав. Байгалийн гамшиг АНУ-ын зүүн хэсэгт урьд өмнө гарч байгаагүй их сүйрэл авчрав. Хүчтэй салхины улмаас найман сая гаруй хүн гэрэл цахилгаангүй үлдэв. Материаллаг хохиролын нийт хэмжээ 20 тэрбум доллар орчим байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6