×
Нийгэм Арваннэгдүгээр сар 2012
Жишээ нь, Германд хүн амын 21 % тэтгэвэр авах боломжтой. 2020 он гэхэд тэдгээрийн тоо 23 % хүртэл өснө. Японд тэтгэврийн хүмүүсийн тоо 24-28 % хүртэл өснө. Харьцуулж үзвэл, 2005 онд тэд 21 % байжээ. Нилээд хэдэн орнуудын ЗГ-ууд, жишээ нь, Франц нийгмийн ачаалалд сөргөлдөх оролдлогуудыг, тухайлбал, тэтгэврийнхний насыг нэмэгдүүлж, хөнгөлөлтүүдийг хязгаарлах замаар хийхийг оролдож байна.
Өчигдөр Орост «Дэлхийн экологчдын олон улсын санаачилга» телевизийн өргөн цар хүрээтэй арга хэмжээгээр Хүрээлэн буй орчиныг хамгаалах жил гараа авсан байна.
Вашингтоны холбооны шүүгч АНУ-ын тамхины концернуудыг америкчуудын өмнө худал хуурмаг зүйлээ хүлээхийг үүрэг болгов. Тамхи нь татаж байгаа хүний эрүүл мэндэд хортой төдийгүй дам тамхичдад хор хөнөөлтэй гэдгийг олны өмнө хэлэхийг шаарджээ. Шүүгч ирэх оны 3-р сарын 1-нд хүртэл тэдэнд өөрсдийгөө илчлэх аль нэгэн хувилбарыг сонгох хугацаа өгөөд байна.Тамхины үйлдвэрүүдэд нилээд хэдэн хувилбар санал болгоод байна.
Алс Дорнодын бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэн хурдасгах нь оросын өнөө үеийнхний түүхэн үүрэг мөн гэж ерөнхийлөгч Владимир Путин Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Алс Дорнод, Өвөр Байгалийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааны дүнгээр мэдэгдлээ. Хуралдаанаас эдгээр бүс нутгийг хөгжүүлэх шинэ загварыг бий болгох шийдвэр гаргав.
2012 оны 12-р сард дэлхий сөнөхгүй гэж лавтай хэлж болно гэж америкийн НАСА сансрын агентлаг үзэж байна. Хуанлийн сүүлчийн хуудасыг тасласнаар цаг үе эцэслэхгүй гэж эрдэмтэд майя хуанлийн хуудас дуусснаар дэлхий сөнөж мэднэ гэж эмээж байгаа хүмүүсийг тайтгаруулав. Манай гариг дэлхий бүр 4 тэрбум гаруй жилийн турш хэвийн оршиж байна гэж НАСА агентлаг веб-сайтдаа нийтлүүлсэн мэдээлэлдээ мэдэгджээ.
Өчигдөр Москвад цас их орж эхлээд тээврийн хөдөлгөөнийг их хүндрүүлэв. Замд маш олон машин бөөгнөрч, жижиг осол гаарав. Москва хот болон мужид цасан шуурга шуурч болзошгүйг анхаруулжээ. Нэг сарын тундасын гуравны нэгэн нь энэ өдрүүдэд ногдов. Урьд шөнө12 мянган нэгж техник зам цэвэрлэж эхлэв.
Орос улс боловсролын шилдэг системтэй 20 улсын нэг боллоо. Британийн Economist сэтгүүлийн газрын рейтингээр манай орон сургалтын систем нь дэлхийд өндөр үнэлэгдсэн хэдэн улсаас давсан байна. Британийн судалгааны дүнгээр Орос ийм үр дүнд зүй ёсоор хүрсэн. Боловсролын өөр рейтингийг бодоход энэ удаа илүү олон хүчин зүйлийг харгалзан үзжээ. Орос улс Economist сэтгүүлийн зохиосон рейтийнгээр 20-р байр эзлэв.
Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсад иргэний нийгэм эрийн цээнд хүрч, илүү тод нээлттэй болж байна гэж үзжээ. Тэрээр оросын “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа ийм санааг илэрхийлжээ. Нийгэм  хөгжиж  орчин үеийн, нээлттэй уур амьсгал бүрэлдэн тогтож илүү их таатай орны нийгэм болж хувирч байна “гэж Медведев мэдэгдэв.
Египетийн Үндсэн хуулийн комисс сая бэлтгэгдсэн шинэ үндсэн хуулийн төслөөр өнөөдөр санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Энэ тухай РИА Новости агентлага тус комиссийн тэргүүн Хусама аль-Гарьянигийн ярьсныг иш татан уламжилжээ. Хэрэв энэ нь дэмжигдэвэл Үндсэн хуулийн комисс хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх юм.Тус улсад бүх ард түмний хэлэлцүүлгийг явуулсны дараа бүх нийтийн парламентын сонгууль явагдах ёстой.
11-р сарын 27-ны өдөр “Шудрага Орос” намын тэргүүн, ОХУ-ын Төрийн думын “Шудрага Орос” бүлгэмийн тэргүүн Сергей Миронов Москва хотын Сансар судлалын музейн байранд болсон “Монголын анд нөхдийн” холбооны бага хуралд оролцов.
Хятадын эрх баригчид авилгатай эрс хатуу тэмцэж байна. Хятадын төрийн хяналтанд байдаг банкнуудын болон санхүүгийн компаниудын топ-менежерүүдэд 12-р сараас эхлэн үнэтэй автомашин болон үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахыг хориглов. Энэ нь өнөөдөр хууль бусаар олсон ашгаа “угаах” хамгийн их дэлгэрсэн арга юм.
Дэлхийн 170 орны 900 орчим төлөөлөгчид Москва дахь Зөвлөлүүдийн ордны Баганат их танхимд хуран цугларчээ. Өнөөдөр энд Зөвлөлт, оросын их, дээд сургууль төгсөгчдийн дэлхийн 3-р чуулган нээгдлээ. Монгол улсаас хамгийн их төлөөлөгчид ирсэн байна.
2013 онд Орос улсад гадаадын оюутнуудын ахуй нөхцөлийг сайжруулах хуулийг батална. Энэ тухай Зөвлөлт,оросын их, дээд сургууль төгсөгчдийн Дэлхийн III чуулган дээр ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд Дмитрий Ливанов хэллээ.“ЗГ бид гадаадын оюутнуудын хууль эрхийн байдлыг боловсронгуй болгох тухай хуулийн төслийн оруулна.
Оросын армид тусгай анги салбар бий болж мэднэ. Олон улс оронд түүнийг «коммандос» гэдэг. Жанжин штаб болон Тагнуулын удирдах газрын хэсэг удирдагч Оросын БХ-ын сайд Сергей Шойгуд хандан ийм санаачилга дэвшүүлэв. Урьдын БХ-ын сайд Анатолий Сердюков шалтгааныг зааж тайлбарлалгүй эл төслийг одоогоос нэг сарын өмнө хэрэгсэхгүй болгосон билээ. «Коммандос» хилийн чанадад барьцаалсан оросын иргэдийг аврах ёстой.
Москва хотноо зөвллөт, оросын их, дээд сургууль төгсөгчдийн Дэлхийн чуулга уулзалт нээгдэв. Уг чуулганд дэлхийн 170 орны төлөөлөгчид оролцож байгаагийн дотор Монгол улсаас 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирээд байна.
Ойрын долоо хоногт сибирийн олонхи бүс нутагт ер бусын хахир хүйтэн болно. 11-р сарын сүүлч, 12-р сарын эхээр Сибирийн үлэмж хэсэгт хоногийн дундаж температур Цельсийн шаталбараар хэвийн хэр хэмжээнээс барагцаалбал 10 хэмэээр хэтрэнэ. Арктикийн хүйтэн агаар Сибирийн өмнөд хэсэгт нэвтрэх учир эрс хүйтрэнэ гэж цаг уур судлаачид тайлбарлан хэллээ.
Ойрын үед Москва хотын төвд байдаг автобусын зогсоолууд нь сансрын хөлгийн зарим хэсэгтэй төсөөтэй байх юм. Оросын хэвлэлүүдэд үүнийг “Ирээдүйн зогсоолууд ”гэж нэрлээд байна. Тэдгээр нь хуруугаа хүргэхэд өөрчлөгдөх интерактивийн дэлгэцтэй бөгөөд тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний цагийн хуваарь болон зар сурталчилгааны самбаруудаар тоноглогдсон байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ -ын санаачилсан нацизмын “баатруудын” эсрэг тогтоолыг өчигдөр үдэш батлав. Энэхүү тогтоолыг дэлхийн 120 орон баталжээ. Үүний эсрэг саналтай гурван орон байсан нь АНУ, Канад болон Маршаллын арлууд байв. Өөр бусад 57 орон санал хууралтын явцад түдгэлзэв.
Өвлийн өвгөн аав уламжлал ёсоор Орос болон гадаад орнуудаар хийх шинэ жилийн өмнөх аяндаа гарлаа. “Шинэ жилийн уралдаан” олон улсын ажиллагаа сибирийн Салехард хотоос өнөөдөр гараагаа авчээ. Тэнд Өвлийн өвгөн аав маань өөрийн анд Хойд нутгийн өвлийн өвгөн Ямал Иридээ зочлох юм байна. Тэр хоёр хамтдаа хотын хүүхдүүдийн сүлд модны наадмыг нээж, хүүхдүүдийн байранд зочлох юм.
11-р сарын 26-аас 12-р сарын 5-ны өдөр хүртэл Дэлхийн онлайн газрын зураг дээр World of tanks тоглоом явагдана. Уг тоглоомын томоохон арга хэмжээний нэг “Монголын тал нутагт”болох нь. Үйл явдлын хүрээнд тоглоомнд оролцогчид нь Монгол улсын 18 аймгийн нутаг дээр хээрийн нөхцөлтэй танилцана. Тулалдаанд оролцогчид шинэ газар олж очсоныхоо төлөө тусгай шагнал хүртэнэ.
Улаан нүдэн гариг дээр хүмүүс амьдарч болох бололтой. Тус гаригийн цацраг идэвхижилтийн мандал нь одоо ОУСС нисэж байгаа дэлхий орчмын доод тойрог замын мандалтай төсөөтэй юм. Улаан нүдэн гаригийн цацраг идэвхижилтийн түвшинг анх удаа судалсан эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ шинжээчид Улаан нүдэн гариг руу явуулах ирээдүйн экспедицийг бэлтгэхдээ хүмүүсийг хамгаалах талаарх хандлагыг өөрчлөхийг яарахгүй байна.
Катарын нийслэл Доха хотод Дэлхийн цаг уурын өөрчлөлтүүдэд болон хүлэмжийн хийн хяагдалуудыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээр эхлэнэ. 200 орчим орны төлөөлөгчид хоёр долоо хоногийн туршид Киотын протоколыг сунгах болошмжуудыг хэлэлцэнэ.
Афганистаны төр засаг нийслэлийн гол гол их дээд сургуулиудыг 10 хоногоор хаасан байна. Кабулын Улсын их сургууль дээр оюутнуудын олныг хамарсан зодоон болсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Бямба гаригт энэ их сургуулийн дотуур байранд шашны баяраа тэмдэглэж байсан шиит шашинтнууд, суннит шашинтнуудтай зодолдсон байна. Зодооны үеэр гинж, чулуу, жад хэрэглэжээ.
Кубаньд осолдсон галт тэргэнээс асгарсан нефтийн бүтээгдхүүнийг аврагчид соруулж дууслаа. Тэд 700 тонн нефть цуглуулж соруулсан байна. ОБЯ-ны ажилтнууд одоо ойр хавийн газрыг цэвэрлэж, төмөр замыг сэргээж байна. Энэ онц байдлаас үүсэн хор уршгийг мягмар гариг гэхэд арилгана гэж үзэж байна. Энэ осол урьд шөнө гарсан юм. Темрюкийн дүүрэгт нефть ачсан 12 вагон замаасаа гарч онхолдсноос 4 нь шатсан байна.
Өнөөдөр ОУ-д эхчүүдийн өдрийг тэмдэглэж байна. Уламжлал ёсоор энэ өдөр ээжүүд болон эмээ нарыг баярлуулдаг юм. Олон хүүхэдтэй эхчүүдэд онцгой анхаарал хандуулдаг байна. Баярын хөтөлбөрт концерт, үзэсгэлэн, өглөгийн жүжгүүд, спортын уралдаан тэмцээн, зугаа цэнгээний үзүүлбэрүүд орсон байна.
Нээлттэй тэнгэр хэлэлцээрийн дагуу оросын цэргийн сургагчид АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх болно гэж ОУ-ын БХЯ мэдээлсэн байна. Энэ онгоцонд олон улсын хэлэлцээрүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн ажиглалтын систем болон аппаратуудыг байрлуулсан байна. Цэргийн бааз, аж үйлдвэрийн цогцолборууд, суурин газрууд, тээврийн дэд бүтцийг агаараас үнэлэх зорилтыг мэргэжилтнүүд өмнөө тавьсан байна.
Дэлхийн 2-р дайны үед америкийн айлаас явуулсан ил захидлыг бараг 70 жилээр хожимдож Нью-Йорк мужид хаягласан хүнд хүргэжээ. Гэвч тэр энэ хаягаар суухгүй байна гэж Star Gazette мэдээллээ. 1943 оны 7-р сард ил захидлыг Иллинойс муж улсын Рокфорд хотоос Нью-Йорк муж улсын Элмайра хотод суудаг Ляйзенринг Полина Тереза эгч дүү хоёрт явуулсан аж.
ОХУ-ын Улсын дум түшмэдийн зардалд хяналт тавих тухай багц хуулийг батлав. Эдгээр хууль ёсоор төрийн албан хаагч өөрийн ба гэргий хүүхдүүдийнхээ зардлын тухай мэдээлэл зохицуулагч тусгай газарт олгох ёстой. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үнэт цаас худалдан авах зардлын тухай өгүүлж байна. Сүүлийн гурван жилд гэр бүлийн нийт орлогоос хэтрэсэн үнэтэй эд хогшил авсан бүрийг мэдээлэх ёстой.
Экспо үзэсгэлэнг Орос улсад зохион явуулахад шаардлагатай бүхнийг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ. 2020 онд олон улсын үзэсгэлэн уралын Екатеринбург хотод зохиогдвол, энэ нь цар хүрээгээрээ зөвхөн 2010 оны Шанхайн ЭКСПО-гийн дараа л орох юм. Үзэсгэлэнг зохион явуулахыг хүссэн нэр дэвшигч хотуудын танилцуулгын ээлжит шатны ажил Парис хотноо болж өнгөрлөө. Уралдаанд :Орос, Тайланд, АНЭ болон Бразиль орж байна.
Ирэх оны 1-р сард болох парламентын сонгуулийн дүнгээр израилийн «Ликуд» барууны центрист нам 120 суудлын дөнгөж 37-г эзлэж мэдэхийг өчигдөр израилийн «Маарив» сонины газраас нийтлүүлсэн санал асуулгын үр дүн харуулав. Энэ нь урьдахь санал асуулгын үзүүлэлтээс зургаан суудлаар бага байна. Түрүүчийн санал асуулга палестины ХАМАС хөдөлгөөнтэй мөргөлдөөн ахин гаарахаас өмнө явагдсан билээ.
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн зөвлөхөөд Үндсэн хуулийн тунхаглал гэгчийг эсэргүүцэн огцорч байна. Тухайлбал төрийн тэргүүний ардчилсан өөрчлен байгуулалтын асуудал эрхлэсэн туслах Самир Маркус албан тушалаа орхихоор шийдвэрлэв. Түүнчлэн нийтлэлч Сакина Фуад бас албан тушаалаа орхих гэж байна. Египетийн төрийн тэргүүний хэсэг зөвлөх Мухаммед Мурсийн сүүлчийн зарлигуудын талаархи нэгдсэн байр сууриа өнөөдөр зарлан мэдээлэх бодолтой байна.
Олон мянган залуучууд эрх мэдлээ өргөжүүлэх тухай Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн шийдвэрийг хилэгнэн зэвүүцэж, өчигдөр орой Каирын төв Тахрир талбайд гарав. Ерөнхийлөгч Мурси «төрийн эргэлт» хийсэн гэж тэд үзэж,түүнийг огцруулахыг шаардав. Цагдаа нар эсэргүүцэгчдийг талбайгаас шахан зайлуулахын тулд нулимс асгаруулах хий хэрэглэв. Эсэргүүцлийн цуглаан жагсаал Александрия, Порт-Саид, Суэцэд хийжээ. Цагдаа нартай мөргөлдөх тохиолдол гарав.
Токиогийн эрдэнийн дэлгүүр болох гэж байгаа шинэ жилийн баярыг алтлаг өнгө аястай болгохыг хүсэгчдэд зориулан цэвэр алтаар хийсэн сүлд модыг санал болгосон тухай өчигдөр японы хэвлэл мэдээллээ. 40 кг цэвэр алтаар хийсэн сүлд модны мөчир дээр Микки Маус, Тинкер Белл, Золушка зэрэг Диснейн нэрд гарсан баатарудыг сийлэн хийжээ. Мод 2,4 метр урт, 1,2 метр өргөн байна.
Тайваний эрх баригчид аралд айлчлах зөвшөөрөл Далай ламд олгохоос татгалзав. Энэ нь Бурханы шашинтнуудын тэргүүнийг урисан орон нутгийн эмэгтэйчүүдийн байгууллагын жигшэл зэвүүцэл төрүүлэв. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбооны Тайваний салбарын тэргүүн, Тайваний дэд ерөнхийлөгч асан Аннет Лу Далай ламын айлчлалыг хориглосон улс орныхоо удирдлагын шийдвэрийг тайлбарлав. Одоогийн удирдлага Бээжингийн зэвүүцлээс эмээж байна гэж тэрээр мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийг Ёнпхендо санаагаар унагав. Ерөнхийлөгч солонгосчуудын эх оронч үзэл дээр тоглох гэсэн биш, харин ч бүр өөрийнхөө нэр хүндийг унагаж, хоёр солонгосын харилцааг  муутгаж орхив. Энэ тухай Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов Ёнпхёндо арлын сөргөлдөөний хоёр жилийн ойг тохиолдуулан “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ингэж ярьлаа.
«Өвөр Байгалийн нэвтэрхий толь бичиг» редакци-эрдэм шинжилгээний төвөөс «Олон улсын харилцаа холбоо» төслийн анхны боть номыг Чита хотод анх удаа танилцуулав. Боть номд 1689 онд байгуулсан орос-хятадын анхны Нерчинский гэрээнээс аваад бүс нутгийн олон улсын харилцааны түүхийн үйл явдлуудыг нэгтгэжээ.
Парист Аркадий Дворкович «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгөв. Францын нийслэлд Оросын дэд ерөнхий сайд Екатеринбургийг ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнг хүлээж авахыг санаачилсан хотын хувьд танилцуулав. Асуулт: Өнөөдөр Та Екатеринбургийг ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнг хүлээж авахыг хүссэн хотын хувьд танилцууллаа. Европ,Азийн уулзарт орших бүс нутгийн нийслэл сонгон авагчдын анхаарлыг юугаараа татах вэ?
Израилийн эрх баригчид Тель-Авивэд суудлын автобусыг дэлбэлэх ажиллагаг зохион байгуулж гүйцэтгэсэн этгээдүүдийг баривчлав. Дэлбэрэлтийн уршгаар 29 хүн шархдаж бэртсэн билээ. Цагдаагийн газраас мэдээлснээр тэднийг террорын ажиллагаанаас нь хойш хэдэн цаг өнгөрсний дараа Иордан голын баруун эрэгт саатуулжээ. ХАМАС болон «Лалын Жихад»-тай хамссан бүлгийн гишүүд дэлбэрэлтийг зохион байгуулсан гэж израилийн аюулгүй байдлын алба мэдэгджээ.
Дэлхийн аварга том Google-интернет нь Интернетийн хяналтын эсрэг гарын үсэг цуглуулж эхлээд байна. Дэлхийн сүлжээний “эрх чөлөөний “төлөө хүн бүр өөрийн хүсэлтээ “Take action “ нэртэй хуудсанд үлдээх боломжтой. “Хил хязгааргүй чөлөөт ертөнцид Интернет нь чөлөөтэй байх ёстой”гэж сайт дээр бичжээ.
Хүн ам зүйн өнөөгийн хандлага хэвээр хадгалагдвал гариг дэлхийд төрөх гурван хүүхдийн нэгэн нь Африкт ногдоно гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн илтгэлд таамаглажээ. Орлого ихтэй орнуудаас зөвхөн АНУ-ын хун амын тоо өсөн нэмэгдэнэ гэж илтгэлийг зохиогчид тэмдэглэв. Ийм хандлага дэлхийн хамтын нийгэмлэгээс Африкт ядууралыг багасгах зорилгыг биелүүлэх аргагүй болгоно.
Өмнө нь
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
6