×
Нийгэм 31 Аравдугаар сарын 2012
БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ыны гэргий хоёр сар орчим олны өмнө гарч ирээгүйн шалтгаан түүний хөл хүндтэй болсонтой холбоотой байж мэдэх юм гэж ЭФЕ агентлаг уламжилжээ. Умард - солонгосын төвийн сонин “Нодон синмун” Ли Суль Чжугийн хавдасан нүдтэй, том гэдэсийг хааж чадах саарал өнгийн урт пальтотой гэрэл зургийг нийтэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ, тус улсын эрх баригчид “Сэнди” хар салхинд бэлтгэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан, гэхдээ байгалийн сүйрлийн үр дагаварыг арилгахад нилээд хугацаа шаардагдана гэжээ. Даатгалын компаниудын урьдчилсан тооцоогоор “Сэнди” хар салхины учруулсан сүйрэл 5-10 тэрбум доллар болж магадгүй байна.
Нэгэн удаа би Израильд шилжин суурьшсан хуучин ЗХУ –ын иргэнтэй уулзсан юм. “ Хэрвээ Сталин шиг хүн улсыг тэргүүлсэн бол ямарч шийдвэрлэх асуудлууд гарахгүй байсан юм гэж манай улсад үздэг”гэж тэр хэлсэн юм. Бүхий л нийгэмд хүчтэй нудрага ямар нэгэн байдлаар үгүйлэгддэг байна.
«Сэнди» хүчтэй хар салхи АНУ-ын зүүн эрэг хавийн бүс нутгийг нэрвэсний дараа тус улсын амьдрал аажмаар хэвийн болж байна. Эдүгээ салхи намжиж, улс орны гүнд шилжиж байна. Нью -Йоркод цаг уурын байдал нэлээд сайжрав. Бороо арилж, салхи намжив. Хотын гүүрүүд ахин нээгдэж, нийтийн тээвэр үйл ажиллагаагаа сэргээж байна. Өнөөдөр Нью-Йоркын хөрөнгийн бирж ажлаа сэргээхээр төлөвлөжээ.
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчдийг жинхэнэ сансрын найр хүлээж байна. “Прогресс М-17 М” ачааны хөлөг тойрог замд эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжүүд болон станцын эд ангиудаас гадна шинэ ургацын жимс: алим, бэрсүүт жүрж, лимон хүргэлээ.
Хотод нэвтрэн орохыг оролдож байгаа самуун дэгдээгчидтэй хийж байгаа ширүүн мөргөлдөөн Дамаскын дүүрэгт үргэлжилж байна. «Аль-Ватан» мэдээллийн албаны уламжласнаар талууд нийслэлийн өмнөд хороолол ба ойр хавийн палестины Ярмук лагерьт хоёр хоногийн турш буудалцаж байна. Хотын зүүн, хойд хэсгийн байдал хурцдав. Өчигдөр Сирийн Цэргийн нисэх хүчин терроистуудын бааз, эсэргүүцлийн голомтуудад цохилт өгөв.
Өчигдөр шөнө дундын үед Өмнөд Солонгосын буддын шашны эртний хийдүүдийн нэг болох хийдийн гол дугана түймэрт өртжээ. Ёнхап агентлагийн уламжилж байгаагаар, тус улсын хойд хэсгийн Чолла-Пукто тосгоны Нэджан хийдийн газар дээр богино холболтоос улмаас түймэр гарсан аж. Хийдийн газар нутаг дээр 10 санваартан байсан бөгөөд тэд азаар өөр байранд байжээ.
Мягмар гаригт шилжих шөнө «Сэнди» догшин салхинд нэрвэгдсэн учир Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр гурван өдөр дараалан ажиллахгүй байна гэж НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв. Өнөөдөр 10-р сарын 31-нд НҮБ-ын бүх уулзалт, хуралдааныг болиулав. НҮБ-ын интернет сайт ч ажиллахгүй байна. Эрх баригчдын тоо баримтуудаас харахад АНУ даяар наанадаж 48 хүн амь үрэгджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24