×
Нийгэм 30 Аравдугаар сарын 2012
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыны гэргий бараг хоёр сар харагдахгүй байснаа нийт олны өмнө ахин ил гарч ирлээ. БНАСАУ-ын ЦТАК агентлагийн мэдээлснээр Ли Суль Жу өнгөрсөн даваа гаригт нөхөртэйгөө хамт концерт, хөл бөмбөгийн тэмцээнийг сонирхон үзжээ. Энэ оны 9-р сард БНАСАУ-ын тэргүүн хатагтай олны өмнө харагдахаа больсон билээ.
«Сэнди» далайн догшин салхи АНУ-ын зүүн эрэг хавийн нутгийг нэрвэсний уршгаар Нью-Йоркын метроны долоон станц усанд авахуулжээ. Ийм хэрэг явдал хотын метро ажиллаж байгаа 180 жилд анх удаа болсон юм. Мөн метроны хонгил ба ойр хавийн автобусны гараашууд усанд автсан байна. 10 муж улсын эрх баригчдаас 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамж өгчээ.
Оросын төмөр зам 175 насныхаа ойг тэмдэглэв. Анх 1837 оны 10-р сарын 30 нд Орос улсад зорчигчдын төмөр замыг нээсэн түүхтэй. Петербургийн шив шинэхэн вокзал энэ өдөр их ёслол төгөлдөр харагдаж байв. Сайд нар болон хуран цугларсан олон нийт, хүндэт харуул гээд... Хонхны дуугарах чимээнээр тавцангаас зүтгүүр хөдлөв. Түүний араас далбаануудаар чимсэн 8 вагон сунжиран яваа харагдана.
Өнөөдөр Орос улсад улс төрийн гэсгээн цээрлүүлэлтэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна. Мөн өдрийг 1991 оноос хойш Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын тогтоолоор тэмдэглэж байна. Зөвлөлт засгийн жилүүдэд сая сая хүнийг гэсгээн цээрлүүлсэн юм. 1937-1938 оныг «тун аюултай террорын үе» гэдэг.
«Фукушима-1» АЦС-ын ослоос болж түр зогсоосон шинэ АЦС барих ажлыг сэргээнэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдааны дараа хятадын засгийн газраас нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. 2015 оноос наана барихаар төлөвлөсэн хятадын шинэ АЦС-ууд эрэг хавийн бүст орших хийгээд олон улсын аюулгүй байдлын бүх стандартад нийцэхийг албан ёсны мэдээлэлд тэмдэглэжээ.
Энэ хичээлийн жилд орос улсын зардлаар суралцах хамгийн олон квотыг Монгол улс авсан. Монголын гурван зуу орчим охид, хөвгүүд орос улсын их дээд, сургуулиуд болон аспирантур, докторантурт суралцаж эхлээд байна. Гэхдээ бүх оуютнууд олдсон боломжийг ашиглаж чадсангүй нь харамсалтай. Ялангуяа, соёлын сургуулиудад хүндрэлтэй байдал бий болов. Энэ бол театрын дээд сургуулиуд, хөгжмийн дээд сургуулиуд болон уран сайхны академууд.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үр бүтээлтэй амжилттай ажиллахыг өнөөдөр Алтай хязгаарын Барнаулд нээгдсэн ШХАБ-ын залуучуудын форумд оролцогчдод хүсэв. «ШХАБ-ын хүрээнд харилцан ажиллагааг шинэ үзэл санаа, төслөөр үргэлж арвижуулж байна. Форумын шахуу хөтөлбөр, оролцогчдын бүрэлдэхүүн ШХАБ-ын гишүүн ба ажиглагчийн статустай орнуудын залуучууд яриа хэлэлцээ, олон талт харилцан ашигтай хамтын ажиллагааг сонирхож байгааг нотлон харуулж байна гэж ерөнхийлөгчийн мэндчилгээнд өгүүлжээ.
Даваа гаригт гарсан Сэнди хар салхины улмаас Америк болон Канадад 12 хүн амь эрсэдлээ. Хүчтэй хар салхи ургаа моднуудыг унагаж, цахилгаан шугам сүлжээнд гэмтэл учруулжээ. Америкийн Нью-Йорк, Пенсильвания, Баруун Виржиния болон Хойд Каролины эрх баригчид хар салхины үеэр 11 хүн амь үрэгдсэн тухай болон Торонтогийн полиц хөрсний гулгалт үүссэний улмаас канадын нэг эмэгтэй нас барсан тухай тус тус уламжилжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24