×
Нийгэм 23 Аравдугаар сарын 2012
Японы «Эн-Ти-Ти Докомо» утасны холбооны томоохон оператор агшин зуур орчуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Автомат хэрэгсэл янз бүрийн хэлээр яригчдад харилцах боломж олгоно. Яриа дисплейд тусгагдана. Хавсрага программ «Андроид» систем бүхий смартфон, гар компьтерийн эздэд үнэ төлбөргүй болно. Эхлээд «Докомо» сүлжээ хэрэглэгчид япон, англи, хятад, солонгос хэлтэй хүмүүстэй ярилцана.
БНАСАУ, Өмнөд Солонгос улсын буддын шашинтнууд Умард Солонгос улсын нийслэл Пхеньян хотын нутаг дэвсгэр дээр хамтарсан малталт хийхээр тохиролцсон ба өөрсдийн шашны уламжлалыг сэргээхээр шийдсэн байна. Хоёр Солонгос улсын буддын шашинтнуудын төлөөлөгчдийн хятадын Шэньянь хотод хийсэн хэлэлцээр дээр ийм тохиролцоонд хүрсэн байна. Шашин нэгтэй ах дүү нарын уулзалт хийж байх павильоныг Пхеньянд барих тухай тохиролцсон байна.
Хятад улсын нутаг дэвсгэр дээр топографын болон картографын ажил хууль бусаар явуулах гадаадынханд ногдуулах шийтгэлийг чангаруулна. Картографын ажил болон түүний судалгаа шинжилгээны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах бэлтгэл ажлын хүрээнд ийм үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ болон ногдуулах шийтгэлийг чангаруулах тухай хятадын төр засаг сайтар тунгаан бодож байна. “Чайна дейли” сонин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.
НҮБ-ын өдрийг олон улсын мөн байгууллагын гишүүн 193 улсад тэмдэглэдэг. 1945 оны 10-р сарын 24-нд НҮБ-ын дүрэм хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан энэ өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын ЕА Хүний эрхийг хамгаалах өдөр, Дүрвэгчдийн өдөр, Усны нөөцийн өдөр гэх мэт дэлхийн олон өдрөөр хуанлийг арвижуулав.
ОУ 10-р сарын 23-нд аймшигтай алан хядах ажиллагааг дурсан санаж байна. Одоогоос 10 жилийн өмнө алан хядагчид Дубровка гудамж дахь Театрын төвийг эзлэн авсан юм. 2002 оны 10-р сарын 23-ны орой “Норд-Ост” алдартай мюзикл тоглож байсан театрын байшинд зэвсэглэсэн алан хядагчид дайран орж 900 хүнийг барьцаалсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24