×
Нийгэм 22 Аравдугаар сарын 2012
Москва-Парис морин аялалын үндсэн дээр арилжааны төслүүд бий болж мэднэ гэж аялалыг зохион байгуулсан хорооны удирдагч Андрей Бельянинов үзэж байна. Тэрээр ОХУ-аас Францад суугаа элчин сайд Александр Орловын өргөөнд сэтгүүлчидтэй уулзаж, мөн аялалыг 1812 оны дайны 200 жилийн ойд зориулсан дурсгалын хөтөлбөрийн чухал хэсэг хэмээн нэрлэв. «Казакууд 3 мянган км замыг дөнгөж 70 өдрийн дотор туулсан.
Уран олборлох болон АЦС барих тухай хэсгийг Монгол улсын 2013 оны төсвийн төслөөс хассан байна. УИХ-ын гишүүн Ганбаатар, Бат-Эрдэнэ нар улсын төсвийн төсөл дэх эдгээр зүйл ангийг үлдээхийг эсргүүцсний дараа хассан байна гэж “Өнөөдөр” сонин мэдээлсэн байна. Радио идэвхит ашигт малтмалыг ашиглах тухай төслийг парламентад түрүүчийн засгийн газар санал болгосон байсан юм.
Сочийн үндэсний паркт бүл нэмлээ. Өчигдөр 10-р сарын 21-нд тэнд Португал улсаас хос ирвэс авчирлаа. ОУ-ын Кавказад Байгалийн яам болон Бүх дэлхийн онгон байгалийн сангаас хамтран өмнөд азийн ирвэсийн тоо толгойг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Есөн настай Задиг эр ирвэс, 9 настай Андреа эм ирвэс хоёр энэ паркын шинэ гишүүн боллоо.
Куба улсын удирдагч асан Фидель Кастро биеийн байдал нь сайн байж, нийт олонд харагдсан тухай Венесуэлагийн дэд ерөнхийлөгч асан Элиас Хауа AFP агентлагад мэдэгдээд, тэгснээрээ кубын хувьсгалын удирдагчийн бий муу байна гэсэн цуу яриаг няцаав.
2012 оны 12-р сарын 21-нд Аnоnymous бүлэг янз бүрийн улс түүний дотор АНУ-ын засгийн газраас иргэдээсээ нуун далдлаж байгаа чухал мэдээллийг нийтлэх TYLER төслийг хэрэгжүүлж эхлэнэ. Хэтдээ мөн төсөл шуугиан дэгдээсэн WikiLeaks сайтыг орлож болзошгүй. Аnоnymous бүлгийн төлөөлөгч цахим шуудангаар «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчад ярилцлага өгчээ.
Японы Ёсихико Нода тэргүүтэй засгийн газрын рейтинг 18 хувь хүртэл унав. Энэ нь түүний ерөнхий сайдын алба хашиж байгаа үеийн хамгийн доод үзүүлэлт юм. Өнөөдөр «Асахи» сонин санал асуулгын үр дүнг нийтлэв. Өнгөрсэн оны 9-р сард засгийн газрыг эмхлэн байгуулснаас хойш анх удаа рейтинг нь 20 хувь хүрэхгүй байна.
Засгийн газрын цэрэг ба огцоруулсан Муамар Каддафийн дэглэмийн талынханы байлдаанд нэрвэгдсэн ливийн Бани-Валид хотод сөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах хэрэгтэй гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэллээ. Тэрээр хэлэлцээ хийж эхлэхийг ливийн эрх баригчид ба босогчдоос шаардаад «олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд биелүүлэх үүрэг байгааг» тэдгээрт анхааруулав.
Өнөө өглөө Бейрутын баруун хороололд ахин буудалцсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ливаны нийслэлээс мэдээлэв. Сөрөг хүчний удирдагч Саади Харирийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчид буудалцаж байна гэж орон нутгийн Al-Jadeed телевизийн суваг тэмдэглэжээ. Хотын мөн хорооллын оршин суугчид энэ сувгаар тэмцэлдэн сөргөлдөж байгаа талуудад хандан шархадсан хүмүүсийг эндээс нүүлгэх боломж олгохыг уриалав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24