×
Нийгэм 21 Аравдугаар сарын 2012
Түрк улсын Анталья хотод өчигдөр өндөрлөсөн гал түймэр унтраах спортын дэлхийн аврагын тэмцээнд ОУ-ын тамирчид 2-р байранд оржээ. Найм дахь удаагаа болж байгаа энэ тэмцээнд дэлхийн 15 орны тамирчид оролцсон байна. Багын дүнгээрээ 1-р байрыг Белоруссын тамирчид эзэлсэн бол Чех улсын тамирчид хүрэл медаль авчээ.
Япон улсын Эргийн хамгаалалтын албаны хөлөг онгоц, японы Окинава арлын эргээс 150 километрт шатаж байсан хятадын худалдааны хөлөг онгоцны багын 64 далайчдын амийг аварсан байна гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Хятадын 12 тоннын усан түрцтэй “Минян” хөлөг дээр түймэр гарлаа гэж хятадын Тайвань арлын эргийн хамгаалатын алба Токиод мэдээлсэн байна.
Бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн гэрийн шувууд, эрүүл шувуудаасаа муу дуулдаг байна. Бага насанд нь согтууруулах ундаа өгсөн шувуудын дуулах чадвар нь мууддаг байна. Америкийн эрдэмтдийн явуулсан шинжилгээ судалгааны дүн үүнийг харуулсан байна. Хамгийн их дэлгэрсэн, гоё, тод дуутай тасалгааны шувуу болох алаг тахин өнгөт бялзуухайн дээр туршилт хийсэн байна. Насанд хүрсэн шувуудад 6%-ийн спирттэй уусмал уулгасан байна.
Тайланд улсын Паттайя хотод орос эмэгтэй охиноо ачааны машинд дайруулахаас аварч өөрөө амь насаа алджээ. Тайланд улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны консулын хэлтсийн дэд консул Алексей Фалунин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Энэ эмэгтэй нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт Сахалинаас Сиамын булангийн эрэг дэх амралт сувилалын хотод амрахаар ирсэн байжээ.
ХБНГУ-ын Боловсролын яамны сайдыг зохиолын хулгай хийсэн гэж буруутгаж байна. Сайд нарын танхимын гишүүн, канцлер Ангела Меркелийн ойрын хамтран зүтгэгч Аннет Шаваныг 1980 онд Дюссельдорфын Их сургуульд эрдмийн зэрэг горилох диссертац бичихдээ бусдын санааг хулгайлсан гэж сэжиглэж байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24