×
Нийгэм 20 Аравдугаар сарын 2012
Орионидын солирын урсгал гэгч 10-р сарын 21-ний ням гаригийн өглөө дээд зэргээр идэвхжих юм. Цагт 25 од харваж мэднэ. 1миллиметрээс хэдхэн см хүртэл урт солир бол жижиг гаригийн хэмхэрхий юм. Тэдгээр дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ гялалзаж шатдаг. Тэнгэрт солирын «бороо» гэгч харагдана. Дэлхийгээс ажиглахад солир гарч нисэх цэг Орион ордоос зүүн илүү өндөр оршдог.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн «хамгийн нэр алдартай солонгос хүн» байхаа болив. Одоо тэрээр Gangnam Style хит нь маш амжилттай болсон рэпер Ссаюгийн дараа орох болсон. Олон улсын байгууллагын тэргүүн америкийн Айова муж улсын нийслэл Де-Мойнед Дрейкийн их сургуульд үг хэлж, энэ тухай өөрөө мэдээлжээ.
Египетэд «Лалын ахан дүүс» хөдөлгөөн парламентын дарга Саад эль-Кататнийг өөрийн удирдагчаар сонгов. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлснээс хойш огцросон Мохаммед Мурсийг орлов. Консреватив үзэл санаатай эль-Кататни 581, түүнтэй өрсөлдсэн намын дэд дарга Эссам эль-Эриан 283 санал авчээ. Эль-Эриан бол Египетийн либерал намуудтай яриа хэлэлцээ хийхийн төлөө байгаа шинэчлэгч улс төрч юм.
«Оросын дуу хоолой» радиогийн «Оросоор аялах нь» цуврал нэвтрүүлэг үргэлжилж байна.Өнөөдөр бид Москвагоос 200 км зайтай орших Тула хотноо очиж, жинхэнэ оросын гэмээр гурван музейгээр аялана. Эхлээд самоварын (халуун тогоо) музейг сонирхон үзье. Энэ музейг ямар учраас жинэхэнэ оросынх гэсэн бэ? Самовар бол орос хүний хувьд ус буцалгаж цай хийх халуун тогоо төдий зүйл биш.
Босогчдын цэрэг Сирийн өнөөгийн ерөнхийлөгч Башар Асадын эрх баригч дэглэмийн талыг баримтласан хүчинтэй эвлэрч гал зогсоохгүй гэж өчигдөр «Гардиан» сонин Деръа хот дахь сөрөг Сирийн чөлөөт армийн штабын дарга хурандаа Ахмад Фахд аль-Нимахын хэлснийг үндэслэн мэдээлэв. «Брахими надтай уулзах гэсэн. Би уулзахаас татгалзлаа» гэж аль-Нимаха тэмдэглэн хэлжээ.
Одоогоос нэг жилийн өмнө Муаммар Каддафийг алсан юм. 2011 оны 2-р сард Ливид 40 гаруй жилийн турш улс орноо удирдаж байсан хурандаа Каддафийг огцоруулахыг шаардсан олон нийтийн сурт жагсаал эхлэжээ. Хожим эдгээр цуглаан жагсаал засгийн газар ба сөрөг хүчний хоорондын зэвсэгт сөргөлдөөн болж хувирав. Байлдааны явцад Каддафийн дэглэмийг эсэргүүцэгчид НАТО-гийн хүчний дэмжлэгээр Ливийн бараг бүх нутгийг хяналтдаа авсан юм.
Урьд шөнө Ливанд сөрөг хүчний талынхан Бейрутын төвд Серай засгийн газрын ордны өмнө цуглаан хийлээ. «Аль-Мустакбаль» суннит хөдөлгөөн болон Катаиб христийн намын идэвхтнүүд хотын төвийн хэдэн хэсэгт майхан байрлуулав. Жагсагчид Ливаны хэдэн районд гол гол авто замыг хаажээ. Суннит,алавитууд буудалцаж байна гэсэн мэдээлэл Триполиэс ирээд байна. Тусгай албаны удирдагч Висам аль-Хасаныг алсан хэрэг явдал эсэргүүцлийн шалтгаан болов.
Өчигдөр Сирийн хойд бүс нутагт засгийн газрын цэрэг давшилт хийж, самуун дэгдээгчдийн зэвсэгт бүлгүүдэд хүчтэй цохилт өгч байна. Мэдээллийн САНА агентлагитйн уламжласнаар Маарат-Нааман хот орчмын Дамаск-Алеппо засмал замын ойр хавийн зэвсэгт этгээдүүдийн эзлэсэн хэдэн сууринг чөлөөлсэн байна. Олон арван террорист ба зэвсэг, байлдааны техникийг устгав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24