×
Нийгэм 19 Аравдугаар сарын 2012
Өнөөдөр Халимагийн төрийн тэргүүн Алексей Орлов БНУлсынхаа засгийн газрыг огцруулж, Юрий Алпатовыг Холбооны зөвлөлд БНХалимаг Улсын шинэ гишүүнээр томилохоо зарлав. Халимагийн нийгэм-эдийн засгийн хөгжилд буурьтай өөрчлөлт гаргахаар ийм шийдвэр гаргсан гэж Алексей Орлов тэмдэглэн хэллээ. «Халимагийн эдийн засгийн хөгжилд үндсэн өөрчлөлт гаргаж, бүс нутгийн эдийн засгийг чанарын шинэ түвшинд гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх цаг болсон» гэж БНУлсын удирдагч хэлжээ.
Апофис жижиг гаригаас гадна өөр томоохон хоёр жижиг гариг дэлхийд заналхийлж байна. Мөргөлдөхөөс сэрэмжлэхийн тулд тэдгээрийн тойрог замыг арга буюу өөрчилж болзошгүй гэж «Энергия» пуужин-сансрын корпорацийн ерөнхийлөгч Виталий Лопота мэдэгдэв. Эдгээр хоёр жижиг гаригийн даялал Дэлхийн тойрог замтай соливцон зөрөж мэднэ. Ойрын хэдэн арван жилд дэлхийтэй мөргөлдөх ялимгүй боломж байна гэж эрдэмтэд үзэж байна.
Дэлхий даяар ашиглаж байгаа смартфоны хэмжээ 2012 оны 3-р улиралд анх удаа 1 тэрбумаас давсан байна. Стратеги Аналитикс компанийн судалгаанаас иш татан Блумберг агентлаг ингэж мэдээлсэн байна. Сүүлийн жилд гэхэд идэвхитэй аппаратын тоо 47%-иар өсөж 706 саяас 1тэрбум 38 сая болсон байна гэж мэргэжилтнүүд тооцсон байна. 2015 он гэхэд 2 тэрбумд хүрнэ гэж шинжээчид үзэж байна.
7-р сарын сүүлээс Пхеньянээс ирээд байгаа сонин мэдээнүүд сэтгүүлчдийг ч шинжээчдийг ч гайхуулав. Жанжин штабын дарга, үнэн чанартаа Умард Солонгосын цэргийнхний удирдагч Ли Ён Хог огцоруулснаас хойш Умард Солонгосын шинэ удирдагч Маршал Ким Чен Ын гэнэтийн үйл ажлаараа бас гайхуулсан байна. Тэрээр гэргий Ли Соль-жутай хамт хаа сайгүй явах боллоо.
Үлэг гүрвэлийн араг ясны үлдэгдлийг АНУ-д хууль бусаар оруулсан гэж буруутгагдаж байгаа америк эр Эрик Прокопиг АНУ-д баривчиллаа гэж америкийн ХМХ-үүд мэдээлж байна. Далан сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг Прокопи зарах гэж оролдсон юм.
2015 оноос эхлэн кафе, рестораныг оролцуулаад олон нийтийн бүх газруудад тамхи татахыг хориглох хуулийн төслийг ОХУ-ын засгийн газар сайшаалаа. Тамхи татахыг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар явуулна гэж тамхины эсрэг хуулийн төсөлд заасан байна. Хуулийн төслийг баталсны дараа зарим арга хэмжээнүүдийг үе шаттайгаар явуулна.
Монгол ардын намаас парламентад сонгогдсон 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улаанбаатар хотод жагсаал хийлээ гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээллэж байна. Энэ эсэргүүцлийн жагсаалд зөвхөн нийслэлийн оршин суугчид оролцоод зогсоогүй эрхээ хасуулсан хоёр гишүүний сонгогдсон Өвөрхангай аймгийн төлөөлөгчид оролцсон байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24