×
Нийгэм 18 Аравдугаар сарын 2012
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ыны гэргий Ли Суль Жу хуучин төрийн тэргүүн нарын хөрөг бүхий тэмдэг зүүлгүй нийт олны өмнө гарсан тухай британийн « Дейли телеграф» сонин мэдээллээ. БНАСАУ-ын тэргүүн хатагтай улс орныхоо урьдын хоёр удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөрөг бүхий тэмдэггүй нийт олны өмнө гарсан байна.
Сөрөг Монголын ардын нам \МАН\ Улсын их хурлын чуулганы бүгд хуралдааныг тасалдууллаа. Парламентын зарим нэг гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал хэлэлцэхийн эсрэг байгаагаа МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд ийнхүү илэрхийлсэн байна. Сонгуулийн хууль зөрчсөн учир МАН-аас УИХ-д сонгогдсон хоёр гишүүний түр үнэмлэхийг хурааж авах тухай шийдвэрийг СЕХ саяхан гаргасан юм.
Хар зах зээлээс цөмийн материал авахыг оролдож байгаа террорын бүлгүүд улам нарийн зальт ажиллагаа явуулж байна гэж МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Амано мэдэгдэв. Түүний хэлснээр энэ нь бодит аюул юм. Цөмийн материал авахыг оролдож байгаа террористуудын ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй гэж тэрээр онцлов. МАГАТЭ-гийн тоо баримтуудаас харахад 1995 оноос цөмийн зэвсэг хууль бус замаар авсан 2200 гаруй тохиолдол гарчээ.
Халимагийн улсын их сургууль Азербайжан, Монголын их сургуулиудтай хамтран ажиллах тухай гэрээнуудэд гарын үсэг зурсан гэж Халимагийн УИС-ийн захирал Бадма Салаев мэдээлэв. «Эдгээр гэрээний хүрээнд Халимагийн УИС-ийн профессорууд ажиллах орос хэл сурч судлах төвүүдийг Баку, Улаанбаатарт их сургуулиудын дэргэд удахгүй нээнэ» гэж тэрээр хэллээ.
Британийн эрдэмтэд дэлхийн хамтын нийгэмлэгийг сэртхийлгэлээ. Даяарчлалыг хамарсан аюултай вирусын халдвар гарч магадгүй гэж тэд анхааруулж байна. А хэлбэрийн нянгаас үүссэн уушгины хатгалгаатай төсөөтэй шинэ нянг британийн эмч нар илэрүүлсэн байна. А хэлбэрийн нянгаас үүссэн уушигны хатгалгаанаас болж 2003 онд хэдэн зуун хүн амь насаа алдсан юм. Эрүүл мэндийн хамгаалалтын агентлаг лондонгийн лабораторт энэ шинэ нянг илэрүүлсэн байна.
Хятадын баруун-өмнөд Сычуань мужийн Лужоу хотод гарсан будлиан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал ба жагсагчид цагдаа нарын хоорондын мөргөлдөөн болж хувирав. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар нэгэн ачааны машины жолооч нас барсны шалтгаан хотынханы зэвүүцэл төрүүлжээ. Замын цагдаа нар машиныг зогсоож, жолоочтой нь ширүүн маргалдаж, зогсох дүрмийг зөрчсэн зэмлэл тулгажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24