×
Нийгэм 17 Аравдугаар сарын 2012
Эрхэм хүндэт нөхөд өө! Та бүхний захидлаар бэлтгэдэг байсан “Манай шуудангийн хайрцаг” нэврүүлгээ бид сэргээж байна. Та бүхэн өөрийн санал хүсэлт, асуулт, захидал зэргээ манай ОХУ Москва хот, 115326, Пятницкая 25, Оросын дуу хоолой радио гэсэн шуудангийн хаягаар, мөн post_mn@ruvr.ru цахим хаягаар тус тус илгээж байна уу!  
Сүүлийн хэдэн долоо хоногт Пакистанд 5 сая гаруй хүн үерт нэрвэгдэж, 445 хүн эндсэн тухай өнөөдөр Үндэсний онцгой байдлын газраас мэдээлжээ. Үер Синд мужид их хохирол учруулав. Эндхийн 3 сая гаруй оршин суугч үерт нэрвэгдсэн байна. Түүнчлэн Пенжаб, Белужистан мужуудад хохирол учруулжээ.
Хятад улс 2012 онд тансаг хэрэглээний барааны зах зээлээрээ Япон улсыг гүйцэж түрүүлэн дэлхийд хоёрт орно гэж шинжилгээ суддалгааны Бэйн энд Ко компани таамаглаж байна. Эхний байранд АНУ л байна. Дэлхийн “люкс” ангилалын зах зээл 2008 оны хямралын дараа идэвхитэй сэргэж байна.
Орос, Монгол улсуудын хил дээрх Хиагт, Алтанбулаг олон улсын хилийн боомт хоёр талын орон нутгийн засаг захиргаа болон түүнийг дамжин өнгөрч байгаа хүмүүсийн хувьд толгойны өвчин болоод удаж байна. Энд маш урт дараалалд хэдэн цаг зогсох шаардлагатай болж байна. Уул нь энэ дамжин өнгөрөх газар нь орос, монголын хил дээрх хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон хамгийн шинэ боомт юм.
Тамхины рекламыг бүрмөсөн зогсооно. Худалдааг нь эрс хязгаарлана. Тамхи үйлдвэрлэгчдэд ногдуулах татварыг нэмэгдүүлнэ, олон нийтийн газар тамхи татахыг хориглоно. ОУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн блогт хийсэн сүүлчийн бичлэгтээ ингэж бичсэн байна. Засгийн газар 10-р сарын 18-нд тамхины эсрэг хатуу хуулийн төслийг хэлэлцэх ба 11-р сарын 1-нд энэ баримт бичгийг Төрийн Думд оруулна.
Иран улс ойрын ирээдүйд тэнгисийн байрлалтай “Кадир” далавчит шинэ пуужингаа танилцуулах болно. Лалын БН Иран улсын БХЯ-ны орлогч сайд Мехди Фарахи өчигдөр ираны англи хэл дээрх Пресс-ТВ сувагт ингэж мэдэгдсэн байна. Энэ шинэ пуужин нь ираны үйлдвэрлэлийн “газар-тэнгис” ангилалын пуужинтай нэгэн адил янз бүрийн аюул заналыг тусган авах чадвартай юм гэж орлогч сайд нэмж хэлсэн байна.
Дайн дажин, байгалийн гамшигаас болж дэлхий дээр 72 сая хүн дүрвэгсэд болоод байна. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн \ОУУЗН\ мэдээллээс иш татан Рейтер агентлаг ингэж уламжилсан юм. Эдгээрийн 16,4 сая нь дүрвэгсэдийн албан ёсны статустай, 41,4 сая нь “дотооддоо хольхиж байгаа хүмүүс” буюу өөрийн эх орондоо бараг дүрвэгсэд болсон улсууд юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24