×
Нийгэм 16 Аравдугаар сарын 2012
Өнөөдөр Орос Монголын экологчид Алтай-Соёны бүс нутагт суурьшсан алтайн аргалийг хамтран тоолж эхлэнэ. Аргаль Улаан номд бүртгэгдсэн юм. «Увс нуурын хотгор», «Алтайский» дархан цаазтай газруудын мэргэжилтнүүд Монголын WWF шинжээчидтэй хамт ховор амьтныг илрүүлэн тоолох юм. Шинжээчид гурван долоо хоногийн дотор БНАлтай Улс,Тува,Баруун Монголд ажиллана.Нийт 8 мянган ам км талбайд бүртгэх ажил хийнэ.
Энэтхэгийн Цэргийн нисэх хүчин ПАК ФА 5 дахь үеийн 144 сөнөөгч онгоц Орос улсаас худалдан авахаар шийдвэрлэсэн гэж India Strategic Цэргийн нисэх хүчний ерөнхий командлагч нисэх хүчний маршал Норман Анил Кумар Брауны мэдээллийг үндэслэн бичжээ. Ерөнхий командлагчийн хэлснээр эдгээр нь оросынхтой бараг адилхан тоноглолтой ганц суудалтай онгоц юм.Бүхээгийн компьютерийн систем нь ялимгүй ялгаатай байх болно.
Аялал жуулчлалын салбарт боловсон хүчин бэлтгэх асуудлыг хэлэлцэх орос-хятадын У форум Владивостокод Русский аралд нээгдлээ. Форумыг БНХАУ-д зохион явуулж буй Оросын аялал жулчлалын жилийн хүрээнд зарлан хуралдуулсан гэж Приморье хязгаарын засаг захиргааны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдийн хувьд ОУ тун удахгүй хилээ хаах болно. Улсын нутаг дэвсгэр дээр самбаачлан хууль бусаар амьдарч байгаа цагаачдын дор хаяад 3 жил ОУ-д орох эрхийг нь хасна. ОУ-д жил бүр 10-12 сая гадаадын иргэд ирж байна. Ажил хийх, сурах, эмчлүүлэх, ажил хэрэгч айлчлал хийх зэрэг янз бүрийн зорилготой ирж байна.
Биеэ даасан прокурор Ли Гван Бом Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ганц хүү Ли Си Хенийг улс орноосоо гарч явахыг хориглох хүсэлт шүүхэд тавьжээ. Ли Си Хен 2013 онд ерөнхийлөгчийн алба хаших хугацаа нь дуусан эцэг Ли Мен Бакын суух орон сууцны байшингийн барилгын эргэн тойрны маргаанд холбогдсон байна.
Засгийн газрын эсрэг сөрөг хүчинтэй хийж буй мөргөлдөөнд дотроо жижиг олон бөмбөгтэй том бөмбөг хэрэглэж байна гэсэн зэмлэлийг сирийн армийн командлал няцаав. Армид ийм зэвсэг алга гэж албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс уламжласан сирийн армийн командлалын мэдэгдэлд өгүүлжээ. Сирид ийм бөмбөг хэрэглэж байна гэсэн мэдээлэл худал хуурамч зүйл гэж мэдэгдэлд онцлосон байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24