×
Нийгэм 15 Аравдугаар сарын 2012
Heritage Auctions компани солир үнэ дуудан худалдаж 1 сая гаруй ам доллар олсон тухай өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Тухайлбал Сарны 1,8 кг жинтэй солирыг 330 мянган доллароор худалджээ. Тэр үнэ дуудан худалдсан Сарны хамгийн том солир билээ. Дэлхийд унаж амьтныг сөнөөсэн солирыг бас худалдсан тухай үнэ дуудах худалдааг зохион байгуулагчид мэдээлэв.
Бээжингийн цэргийн тойргийн бригадын дарга хурандаа Ван Жисяо тэргүүтэй Хятадын ардын чөлөөлэх армийн төлөөлөгчид 10-р сарын 22-нд Орост айлчлахаар хүрэлцэн ирнэ. Хятадын цэргийнхэн Оросын цэргийн төв тойрогт очих тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг тойргийн хэвлэлийн албаны мэдээллийг үндэслэн уламжлав. Хятадын цэргийн төлөөлөгчид оператив, захиргааны удирдлагын систем болон байлдааны бэлтгэлийн зохион байгуулалттай танилцах юм.
Сүрьеэ өвчнийг оношлох хосгүй бэлдмэлийг оросын эрдэмтэд бүтээсэн байна. Маш үр дүн муутай, уламжлалт Манты тавих аргаас энэ арга нь өвчнийг болон түүний халдварыг 100% тодорхойлож чадах юм. Энэ шинэ бүтээл дэлхийд хосгүй бөгөөд цорын ганц юм. Гадаадын эмч нар энэ бэлдмэлийг ихэд сонирхож байгаа ба ОУ-тай хамтран ажиллахыг санал болгож байна.
Камбожийн хаан асан Нородом Сианук өнөө шөнө Бээжинд нас нөгчсэн тухай хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. «Зүй ёсны өрийн шалтгаанаар» нас нөгчсэн гэж Сианукын төлөөлөгч хэллээ. Албан бүс мэдээ баримтаас харахад Сианук зүрхний өвчинтэй байсан. Түүнээс гадна хорт хавдар, шижин өвчнөөр евчилжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24