×
Нийгэм 12 Аравдугаар сарын 2012
Хулганууд аяыг тогтоож, дуулдаг авьяастай болохыг саяхан нээсний дараа тэд хоолой нийлүүлэн дуулдаг чадвартай болохыг бас нээж шуугиан дэгдээлээ. Америкийн Дьюка болон Тулейн Их сургуулиудын эрдэмтэд туршилтын замаар ийм дүгнэлтэд хүрсэн байна. Нэг торон дотор эм хулганатай байгаа хэд хэдэн эр хулганууд бүгдээрээ дуулж эхэлдэг байна.
Дэлхийн санхүүгийн хямрал гарснаас хойшхи дөрвөн жилд дэлхийн эдийн засгийн хүрээнд ажилгүйчүүдийн тоо 30 саяар өсөн нэмэгдсэн гэж өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гай Райдер мэдэгдэв. Тэрээр Токиод Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хоёр өдрийн чулганд оролцож байна. «Барагцаалбал 200 сая хүн ажилгүй байна. 75 сая нь 25 хүрээгүй залуучууд» гэж Райдер онцлов.
Монголын нийслэл Улаанбаатарт худалдан авагч насанд хүрснийг батлах биеийн үнэмлэх үзүүлж согтуурулах ундаа авч болно. Хотын захиргаанаас мөн шийдвэр гаргасан хийгээд тэр нийтийн хоолны газрын байдлыг журамлах төлөвлөгөөтэй байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.Эдүгээ Улаанбаатарт нийтийн хоолны 1600 орчим, согтууруулах ундаа авч болох 2300 гаруй цэг ажиллаж байна.
Өмнөд Солонгос Цахилгаан холбооны олон улсын холбооноос бэлтгэсэн мэдээлэл-алсын холбоо харилцааны хөгжлийн рейтингээр тэргүүлж байна. Мөн Швед хоёрт, Дани гуравт орсон байна. Исланди, Финланджи, Нидерланд, Люксембург, Япон, Их Британи, Швейцар улсууд 155 улсын байдлыг 11 үзүүлэлтээр харшуулан дүгнэсэн рейтингээр эхний арван улсын тоонд оров.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Түркийн ерөнхийлөгч Абдулла Гюлийг улс орныхоо дээд шагнал-«Алтын Каран» (Алтан бүргэд) одонгоор шагнав. Түрк хэлтэн хоёр орны хамтын ажиллагаанд их хувь нэмэр оруулсан тул шагнал гардуулсан гэж Казахстаны ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлэд тэмдэглэжээ. Казахстаны төлөө их гавъяа байгуулсан улс орныхоо ба гаададын иргэдийг одонгоор шагнадаг.
2012 оны Нобелийн энх тайвны шагналыг ЕХ-нд олголоо. “Европыг нэгтгэхэд оруулсан түүхэн үүргийнх нь” төлөө энэхүү шагналыг олгосон байна. Шагнал тодорхойлох коллегийн тэргүүн, ЕХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Торбьерн Ягланд мэдээлэхдээ, Европ тивд хүний эрх болон ардчилалыг хамгаалах, энх тайван болон эвлэрэлийг тогтоохын төлөө ЕХ нь 60 жилийн турш цуцалтгүй тэмцэж байгаа гэж хэлсэн байна.
Хоёр улс хоорондоо визгүй болох шаардлагатай гэсэн яриа Орос, Монгол улсуудын хооронд хэдэн жил яригдаж байна. Энэ асуудлыг шийдэх зарим нэгэн алхам хийгдээд байна. Оросын тал визгүй болох тухай хэлэлцээрийн төслийг бүр 2007 онд монголын талд шилжүүлж өгсөн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод энэ асуудлаар ГХЯ-д хоорондын зөвлөлгөөн болсон байна. “Хөсөг тэрэг тэндээ л байна” гэдэг болж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24