×
Нийгэм 9 Аравдугаар сарын 2012
Оросын хойд нутгийн Вологда хотын тэтгэвэрийхэн өвчин зовлонгийн тухай одоо бодохоо больсон байна. Тэдний ухаан санаа нь удахгүй болох олон улсын ушугийн тэмцээнд хэрхэн оролцоход чиглэгдсэн бөгөөд энэ тэмцээнд нэр хүндтэй оролцож, эх орондоо ялалт авчирна гэж найдаж байна. Тэд энэ тулаанаар маш идэвхитэй хичээллэж байгаа бөгөөд хайртай хүүхдүүд, ач гуч нартайгаа уулзахаа ч хойш тавиад байна.
2030 он гэхэд атомын реактор ашиглахаас татгалзах тухай японы засгийн газрын шийдвэр бүрэн төгс биш гэж оросын шинжээчид үзэж байна. Атомын эсрэг стратегийг бур 9-р сарын суулээр батласан боловч Японы эрх баригчид «Фукушима-1» АЦС-ад осол гарснаас хойш анх удаа үрьд өмнө барьж эхлэсэн АЦС-ыг цаашид барьж дуусгана. Гэвч ийн АЦС бух тестийг давах ёстой.
БНАСАУ-д 6 мянган тонн гаруй улаан буудайн гурил энэ жил нийлүүлснийх нь төлөө НҮБ-ын Бүх дэлхийн хүнсний хөтөлбөрийн байгууллагын \БДХХБ\ төлөөлөгчдийн тэргүүн Клаудиа фон Роель ОУ-д талархал илэрхийлсэн байна.
2012 онд дэлхийд дүрвэгчдийн тоо 700 мянгаар өсөн нэмэгдэв. Эдгээр нь бусад улсад амиа авран шилжиж суусан хүмүүс юм. Түүнээс гадна зэвсэгт мергелдеен 42 сая гаруй хүнийг улс дотроо нүүж шилжихэд хүргэв. Дэлхийд аюулгуй байдлаа бодож өөр улсад арга буюу шилжин сүүх хүмүүсийн тоо олширч байна. Өнгөрсөн онд XXI зууны нэг ёсны аврага үзүүлэлтэд хурчээ.
АНДЭЗХАБ-ын Цаг уурын бага хурал Санкт-Петербург хотноо ажлаа эхэллээ. “Хөдөө аж ахуйн асуудлыг шийдэхдээ цаг уурын мэдээлэлийг ашиглан хэрэглэх асуудалд” энэ бага хурал зориулагдаж байна. АНУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Орос, Япон улсууд болон бусад улсуудаас ирсэн 100 гаруй эрдэмтэд хүнсний аюулгүй байдлыг хангахад цаг уур судлаачид хэрхэн туслаж болох асуудлуудыг хэлэлцэж байна.
Владивосток хотод зүүн арьстай загасыг нууцаар боловсруулж байсан цехийг устгах үеэр хятадууд цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн байна. Хятадууд цагдаа нарыг хүч хэрэглэн түлхэн гаргаж хаалгаа цоожилсон байна гэж ДХЯ-ны Алс Дорнодын тээврийн цагдаагийн газрын хэвлэлийн алба өнөөдөр мэдээлсэн байна. Цагдаагийнхан хаалгыг эвдлэхээс өөр аргагүй болсон байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24