×
Нийгэм 7 Аравдугаар сарын 2012
Америкийн илбэчин Дэвид Блейн өөрийн ээлжит “үхлийн” үзүүлбэрээ үзүүлж байна. Нью-Йорк хотын нэгэн байшин дээр байрлуулсан 6 метрийн өндөр баганан дээр тэрээр баасан гаригийн орой гарч зогссон байна. Тэрээр тэнд 3 хоногийн турш 1 сая вольтын хүчдэл дор зогсох юм.
Барак Обама, Мишель Обама нар хуримласныхаа 20 жилийн ойг ресторанд тэмдэглэсэн гэж Цагаан ордоны хэвлэлийн алба мэдээллээ. Уул нь хоёр Обамагийн хуримласан өдөр нь 10-р сарын 3 байсан юм. Яг тэр өдрийнх нь орой ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх халз мэтгэлцээн төлөвлөсөн байсан учир төрийн тэргүүн ойрын амралтын өдөр баяраа тэмдэглэнэ гэж гэргийдээ амалсан байсан юм.
Москва орчмын Переделкино сууринд ЮНЕСКО-гийн ивээл дор “Өрөвчхөн зүрхний үлгэр” хүүхдийн олон улсын уралдаан эхэллээ. Энэ уралдаанд оролцогчид өөрсдөө үлгэр зохиож, зургыг нь зурж, өөрсдөө хүүхэлдэйн кино бүтээх ёстой юм. Зохион байгуулагчид нь албан ёсны нээлт хийхийн оронд зураг болон хүүхэлдэйн киноны зургаар мастер класс явуулсан байна. Переделкиногийн уралдаанд оролцогчдыг бүгдийг нь ялагчид гэж зарласан байна.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 60 нас хүрч байна. Тэрээр төрийн дээд албан тушаалыг 13 дахь жилдаа хашиж байгаа ба энэ нь түүний төрийн дээд албанд тэмдэглэж байгаа 3 дахь ой нь юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24