×
Нийгэм 6 Аравдугаар сарын 2012
5,0 магнитудын газар хөдлөлт урьд шөнө японы Хонсю арлын хойд хэсэгт болов. Хохирол хэлмэгдлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Японы үндэсний цаг уурын судлалын газраас мэдээлснээр цунами үүсэх шинж алга. Газар хедлелтийн голомт Акита муж улсын нутаг дэвсгэрт 10 км гунд байв. Японы зургаан муж улсын оршин сүүгчид газар дорхи түлхэцийг мэдрэжээ.
Xperia планшетыг үйлдвэрлэж эхлэснээс хойш нэг сар өнгөрсний дараа гологдол илэрсэн учраас түүний худалдааг тур зогсоосон гэж японы Sony Corp мэдээлсэн тухай «Ройтер» агентлагаас уламжлан мэдээллээ. Ус нэвтрэхгуй гэж зарласан планшетын гэр, дэлгэцийн заагт ан илрэв.
Оросын Онц байдлын яамнаас Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр өнөө өглөө 25 тонн ачаа бүхий онгоцоо Дамаск руу явуулав. Энэ нь сүүлийн сард Сири улс руу явуулсан хүмүүнлэгийн тусламжийн 3 дахь хэсэг ачаа юм. Урьд Онц байдлын яамны хоёр нисэх онгоцоор бараг 80 тонн хүнсний бүтээгдэхүүн Дамсакад тээвэрлэсэн билээ.
Хятадын Жэнжоу хотын заводад гарсан ажилчдын хоёр будлианыг зохицулсан гэж өнөөдөр тайваны Foxconn компани мэдэгдлээ. Компанийн төлөөлөгч ажил хаялтын тухай урьдын мэдээг няцаав. Жэнжоу хотын iPhone 5 угсарч байгаа заводын ажилчид ажил хаяж, үйлдвэрлэлийг зогсоосон гэж енеедер АНУ дахь China Labor Watch хүний эрх хамгаалах байгууллагаас мэдээлсэн билээ. Энэ мэдээлэл бодит байдалд нийцэхгүй байна гэж Foxconn мэдэгджээ.
Хятад дахь Foxconn компанийн үйлдвэрийн олон мянган ажилчин ажил хаяж, америкийн Apple компанийн iPhone 5 багаж угсрах ажлыг таслан зогсоов. Өчигдөр 3-4 мянган ажилчин шинэ багаж угсрах ажлын чанарт тавьсан хатуу шинэ шаардлагыг эсэргүүцэн ажил хаясан тухай China Labor Watch хүний эрх хамгаалах байгуулагаас мэдэгдэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24