×
Нийгэм 5 Аравдугаар сарын 2012
Бүх дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр оросын дунд сургуулийн сая гаруй багш нар болон дээд сургуулийн 350 мянган багш нарт мэргэжлийн баярынх нь мэндчилгээг хүргэж байна. Энэ баярыг ОУ-д 1965 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм.
Аюултай хуурамч архинаас өөрийн болон гадаадын хэрэглэгчдийг аврах аргыг оросын архи үйлдвэрлэгчид бодож олсон байна. Ирэх жил зарим нэгэн архи үйлдвэрлэгчид экспортын архины ярлык дээр тусгай тэмдэглэгээ тавихаар шийдээд байна. Архи худалдаж авсны дараа нууц кодны далдалсан хэсгийг хусаж арилган кодыг сайтан дээрээс юм уу мессежийн тусламжтайгаар шалгаж болно.
Өмнөд Солонгосын төрийн бүс байгууллагуудаас БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 500 тонн гурил тээвэрлэв. Энэ ачааг 8-р сард аадар бороо, үерт нэрвэгдэгсдэд зориулжээ. Ренхан агентлагийн уламжласнаар Умард Солонгостой хамтран ажиллахын төлөө Солонгосын төрийн бүс байгууллагуудын зөвлөлийн 11 гишүүн хүмүүнлэгийн тусламжийн ачаатай хамт Кэсонд хоёр орны хил давсан байна. Тэд гурилыг гай гамшигт нэрвэгдэсдэд л хуваарьлахад хяналт тавьна.
Александр Фищенко болон өөр зургаан хүн оросын цэргийнхэнд зориулж өндөр технологийн микро цахим төхөөрөмжийг АНУ-аас хууль бусаар экспортлосон гэсэн хэргээр Хьюстон хотын шүүхэд шүүгдлээ. Ассошиэтейд пресс агентлаг өнөөдөр энэ турхай мэдээллээ. Эдгээр сэжигтнүүд шүүх дээр өөрсдийг нь буруутгаж байгаа хэргийг сонслоо. Тэдний хэн нь ч мэдэгдэл хийсэнгүй. Сэжигтнүүдийн нэг нь бүр лхагва гаригт шүүгдсэн гэж тус агентлаг мэдээлсэн байна.
1 тэрбум сул цалинтан дэлхийн эдийн засгийг сүйдэж мэднэ гэж НҮБ-ын шинжээчид анхааруулав. Дэлхийн хүн амын эрс нас өтлөлтийг эдийн засагчид «аажим ажиллах бөмбөг» хэмээн нэрлэжээ. Хүн ам нас өтлөх нь гарцаагүй үйл явц гэж хүн ам зүйчид тэмдэглээд дэлхийн улс орнуудын засгийн газарт хандан сул цалинтны чадвар, мэдлэг, туршлагыг илүү оновчтой ашиглахыг уриалжээ.
Хятадын өмнөд нутагт болсон хөрсний гулгалтын дороос 18 сурагчдын цогцсыг олсон байна гэж орон нутгийн ОНХМХ-үүд өнөөдөр мэдээлсэн байна. Хөрсний гулгалт Юньнань мужийн Чжаотун хотын тойргийн Илян гацааны Чжэньхэ тосгонд болсон юм. Бараг 10 мянган шоо метр чулуу, шороо, шавар тус тосгоны бага сургуулийн байшинг бүрмөсөн булжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24