×
Нийгэм 4 Аравдугаар сарын 2012
11 настай хүү Евгений Салиндер одоогоос барагцаалбал 30 мянган жилийн тэртээ сөнөсэн арслан зааны гулууз Красноярск хязгаарт олжээ. Энэ нь палеонтологийн түүхэнд олж илрүүлсэн арслан зааны ийнхүү хадгаладсан 2 дахь гулууз юм. Ийм олдвор 100 жилд нэг удаа илэрдэг. Эрдэмтэд түүнийг өнгөцхөн шинжлэн судалсан ч хэдэн таамаглалыг батлав.
Италийн Триеста хотын үйлдвэрлэл эрхлэгч Марчелло Ди Финицио Ватикан дахь Пётр гэгээний дуганы бөмбөгөр орой дээр бараг 30 цаг суужээ. Тэр элсэн жалгайн нэгэн зуушны газрын эзэн юм. Италийн засгийн газраас европын захирамжийн дагуу элсэн жалгайд арилжааны ажиллагаа явуулах зөвшөөрлийн бичгийг нэвтрүүлэх төлөвлөгөөг эрэгтэй ийнхүү эсэргүүцэв.
Япон атомын энергийг хөгжүүлж, шинэ реактор барихийг Аомори муж улсад «Ома» АЦС барих ажлыг сэргээх шийдвэр харуулав. Энэ АЦС-ын хагасыг барьж дууссан байна. Одоогоос 1,5 жилийн өмнө «Фукусима» АЦС-ын ослоос болж түүнийг барих ажлыг зогсоожээ. Шинэ станц барихгүй гэж 9-р сард японы засгийн газраас мэдэгдэв. Гэвч нэгэнт барьж эхлэсэн болохоор ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хүмүүс амьтны төлөө хариуцлагатай байх ёстойг Дэлхийн амьтны өдөр сануулж байна. 1931 онд байгаль хамгаалах хөдөлгөөний талынхны олон улсын их хурлаас мөн өдөр тогтоожээ. Дэлхийн амьтны өдрийг жил дутам 10-р сарын 4-нд тэмдэглэдэг. Хүмүүс гариг дэлхийн амьтны байдлыг хариуцах нь өнөөгийн бодит хатуу шируун нөхцөлтэй холбоотой. Олон улсын Улаан ном зузаарсаар байна.
Баку-Тбилиси-Эрзурум хийн хоолойн нэг хэсэг Түркийн нутаг дэвсгэрт дэлбэрэсний уршгаар хий дамжуулах ажиллагааг тур зогсоосон тухай өнөөдөр «Хюрриет» сонин мэдээллээ. Дэлбэрэлт Түрк, Азербайжан, Гүржийг холбож байгаа хийн хоолой дамжин гарах Карс мужийн ойд нижигнэв. Дуу чимээ нь эндээс 20 км хол сонсогдов. Хийн хоолойн нэг хэсгийн дэлбэрэлтийн шалтгааныг илрүүлэхийг оролдож байна.
Урьд шөнө Монголын баруун нутагт 4,9 магнитудын газар хөдлөлт болсон тухай Оросын ШУА-ийн Сибирийн салбарын геофизикийн албанаас мэдээлэв. Өнөөдөр москвагийн цагаар 2 цаг 23 минутад газар хөдлөжээ. Голомт нь орос-монголын хилээс өмнө барагцаалбал 351 км зайтай оршив.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24