×
Нийгэм 3 Аравдугаар сарын 2012
Дэлхийд суурьшиж байсан хамгийн том амьтан-сибирийн арслан зааны хэлхээ ясыг Парист үнэ дуудаж 240 мянга гаруй еврогээр худалдсан тухай өчигдөр худалдааг зохион байгуулсан «Сотбис» хуалдааны ордноос мэдээлэв. Хэлхээ яс 3,5 метр өндөр. Том соёо нь хэвээр хадгалагджээ. Түүнийг худалдан авсан хүн нэрээ дурдахаас татгалзав.
Оросын Екатеринбург хотын нисэх онгоцны буудал World Routes Awards 2012 шагналын шүүгчдийн үнэлгээгээр дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын нэг болов. Тэр ТУХН-ийн орнудын нисэх онгоцны зангилаануудын дотор тэргүүний байр эзлэв. Шагнал гардуулах ёслол өчигдөр Арабын нэгдсэн Эмирт улсын нийслэл Абу-Дабид боллоо. Өөр дөрвөн нисэх онгоцны буудал бас шагнал хүртэв.
Домогт Горнын хошуу одоогоос эхлэн оросын “Седов” далбаат онгоцны түүхэнд бичигдэх болно. Энэ онгоц 90 жилийн “настай” ч дэлхийг тойрох аялалд анх удаа гарлаа. Энэ далбаат онгоцны зам Өмнөд Америкийн баруун эргийн дагуух Чили, Перу улсуудын эргээр аюултай Горн хошуугаар дайрч өнгөрөх юм. Горны хошуу бол Галт газрын ольтрог арлуудын хамгийн захынх нь юм.
Орчуулагчийн олон улсын өдрийг 9-р сарын 30-нд Орост ба бусад улсад тэмдэглэв. Энэ баярыг тэмдэглэж ирсэн түүхэнд анх удаа гарамгай орчуулагчдыг Кремльд хүлээж авсан юм. Эдүгээ төр засгийн удирдагчдыг дагалдан явж байгаа болон ЗХУ-ын удирдагчидтай ажилласан хүмүүс тэдний дотор байсан. Орчуулагчийн өдрийг одоогоос 12 жилийн өмнө Орост тэмдэглэж эхлэсэн юм.
Оросын Хойд Кавказ, Сибирь экологийн үзүүлэлтээр тэргүүлэв. Оросын төв бүс нутаг энэ талаар хоцорч байна. Оросын бүс нутгуудын экологи-эдийн засгийн анхны рейтинг ийн байна. Тогтонги хөгжлийн ойлголтод экологийн үзүүлэлтийг багтаах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. ДНБ бол дэвшлийг үнэлэх нэгтгэсэн үзүүлэлт юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24