×
Нийгэм 2 Аравдугаар сарын 2012
Хуучин машинуудын үзэсгэлэн Москва хотын томоохон үзэсгэлэнгийн төвүүдийн нэгд болж байна. Энэ үзэсгэлэн дээр 200 маш ховор машинуудыг дэлгэн үзүүлж байна. Жишээ нь, 1964 оны “Ягуар”, 20-р зууны эхэн үеийн “Форд-Т” машинууд, мэдээж хэрэг зөвлөлтийн машин үйлдвэрлэлийн домог болсон загваруудыг энд үзэж болно. Ихэнх үзүүлбэрүүд нь хувийн цуглуулгын жинхэнэ сувд эрдэнэ юм.
Сирид цэргийн мөргөлдөөн Ойрхи Дорнодын сувд гэгдсэн дурсгалыг устгав. Эртний Алеппогийн түүхийн төвд «Аль-Мадина» дэлхийн хамгийн том дээвэртэй зах үнсэн товрог болжээ. Гал түймэр 500 орчим дэлгүүр, хүдалдааны танхимыг устгажээ. Бүр ХIV зууны үед Хятадаас тээвэрлэсэн торгон даавуу худалдаж байсан газарт одоо босогчид, засгийн газрын армийн сөргөлдөөний ул мөр л харагдана.
Сирийн дүрвэгчдийн тоо өсөн нэмэгдсэн явдал жилд дэлхийд шилжин суугчдыг эрс нэмэгдуулж 700 мянга гаруй болгосон тухай өчигдөр НҮБ-ын дүрвэгчдийн хэрэг эрхлэсэн дээд комиссар Антонио Гутерриш мэдээллээ. Түүний хэлснээр 700 мянга гаруй хун БНАрдчилсан Конго Улс, Мали, Сири улсуудад зугтан дүрвэжээ. Энэ нь суулийн 100 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм гэж НҮБ-ын дээд комиссар хэлэв.
ОУ-ын алс дорнодын усанд хулгайгаар загас агнаж байгаад баригдсан хятадын хоёр хөлөг онгоцыг ОХУ-ын Алс Дорнодын Приморын хязгаарын Владивосток хотын шүүх хурааж авах шийдвэр гаргасан байна. ОХУ-ын УАБА-ны Приморын хязгаарын Хилийн цэргийн албаны мэдэгдлээс иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр ингэж мэдэгдлээ.
Нисэгчдийн хотхон Москва орчимд бий болно. Үндэсний нисэх онгоцны үйлдвэрлэлийн төвийг нийслэлээс 20 км зайтай орших МАКС олон улсын нисдэг техник-сансрын үзэсгэлэн хоёр жил дутам ажилладаг Жуковскийн дэргэд байгуулна. Шинэ хотхон ойрын жилуудэд Москва голын үзэсгэлэнт эрэг дээр байгуулагдаж, 1000 га бухий талбай эзлэнэ.
Хоёр өөр газар байдаг АЦС-ийн 1 МВт-ын хүчин чадалтай 2 реактортыг гэмтэл илэрсэн учир зогсоосон байна. Өмнөд солонгосын ОНХМХ-үүд эдгээр станцуудын Корё Хидро энд Нуклер Пауэр ко. оператор компанийн эх сурвалжаас иш татан ингэж мэдээлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24