×
Нийгэм Аравдугаар сар 2012
БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ыны гэргий хоёр сар орчим олны өмнө гарч ирээгүйн шалтгаан түүний хөл хүндтэй болсонтой холбоотой байж мэдэх юм гэж ЭФЕ агентлаг уламжилжээ. Умард - солонгосын төвийн сонин “Нодон синмун” Ли Суль Чжугийн хавдасан нүдтэй, том гэдэсийг хааж чадах саарал өнгийн урт пальтотой гэрэл зургийг нийтэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ, тус улсын эрх баригчид “Сэнди” хар салхинд бэлтгэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан, гэхдээ байгалийн сүйрлийн үр дагаварыг арилгахад нилээд хугацаа шаардагдана гэжээ. Даатгалын компаниудын урьдчилсан тооцоогоор “Сэнди” хар салхины учруулсан сүйрэл 5-10 тэрбум доллар болж магадгүй байна.
Нэгэн удаа би Израильд шилжин суурьшсан хуучин ЗХУ –ын иргэнтэй уулзсан юм. “ Хэрвээ Сталин шиг хүн улсыг тэргүүлсэн бол ямарч шийдвэрлэх асуудлууд гарахгүй байсан юм гэж манай улсад үздэг”гэж тэр хэлсэн юм. Бүхий л нийгэмд хүчтэй нудрага ямар нэгэн байдлаар үгүйлэгддэг байна.
«Сэнди» хүчтэй хар салхи АНУ-ын зүүн эрэг хавийн бүс нутгийг нэрвэсний дараа тус улсын амьдрал аажмаар хэвийн болж байна. Эдүгээ салхи намжиж, улс орны гүнд шилжиж байна. Нью -Йоркод цаг уурын байдал нэлээд сайжрав. Бороо арилж, салхи намжив. Хотын гүүрүүд ахин нээгдэж, нийтийн тээвэр үйл ажиллагаагаа сэргээж байна. Өнөөдөр Нью-Йоркын хөрөнгийн бирж ажлаа сэргээхээр төлөвлөжээ.
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчдийг жинхэнэ сансрын найр хүлээж байна. “Прогресс М-17 М” ачааны хөлөг тойрог замд эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжүүд болон станцын эд ангиудаас гадна шинэ ургацын жимс: алим, бэрсүүт жүрж, лимон хүргэлээ.
Хотод нэвтрэн орохыг оролдож байгаа самуун дэгдээгчидтэй хийж байгаа ширүүн мөргөлдөөн Дамаскын дүүрэгт үргэлжилж байна. «Аль-Ватан» мэдээллийн албаны уламжласнаар талууд нийслэлийн өмнөд хороолол ба ойр хавийн палестины Ярмук лагерьт хоёр хоногийн турш буудалцаж байна. Хотын зүүн, хойд хэсгийн байдал хурцдав. Өчигдөр Сирийн Цэргийн нисэх хүчин терроистуудын бааз, эсэргүүцлийн голомтуудад цохилт өгөв.
Өчигдөр шөнө дундын үед Өмнөд Солонгосын буддын шашны эртний хийдүүдийн нэг болох хийдийн гол дугана түймэрт өртжээ. Ёнхап агентлагийн уламжилж байгаагаар, тус улсын хойд хэсгийн Чолла-Пукто тосгоны Нэджан хийдийн газар дээр богино холболтоос улмаас түймэр гарсан аж. Хийдийн газар нутаг дээр 10 санваартан байсан бөгөөд тэд азаар өөр байранд байжээ.
Мягмар гаригт шилжих шөнө «Сэнди» догшин салхинд нэрвэгдсэн учир Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр гурван өдөр дараалан ажиллахгүй байна гэж НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв. Өнөөдөр 10-р сарын 31-нд НҮБ-ын бүх уулзалт, хуралдааныг болиулав. НҮБ-ын интернет сайт ч ажиллахгүй байна. Эрх баригчдын тоо баримтуудаас харахад АНУ даяар наанадаж 48 хүн амь үрэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыны гэргий бараг хоёр сар харагдахгүй байснаа нийт олны өмнө ахин ил гарч ирлээ. БНАСАУ-ын ЦТАК агентлагийн мэдээлснээр Ли Суль Жу өнгөрсөн даваа гаригт нөхөртэйгөө хамт концерт, хөл бөмбөгийн тэмцээнийг сонирхон үзжээ. Энэ оны 9-р сард БНАСАУ-ын тэргүүн хатагтай олны өмнө харагдахаа больсон билээ.
«Сэнди» далайн догшин салхи АНУ-ын зүүн эрэг хавийн нутгийг нэрвэсний уршгаар Нью-Йоркын метроны долоон станц усанд авахуулжээ. Ийм хэрэг явдал хотын метро ажиллаж байгаа 180 жилд анх удаа болсон юм. Мөн метроны хонгил ба ойр хавийн автобусны гараашууд усанд автсан байна. 10 муж улсын эрх баригчдаас 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамж өгчээ.
Оросын төмөр зам 175 насныхаа ойг тэмдэглэв. Анх 1837 оны 10-р сарын 30 нд Орос улсад зорчигчдын төмөр замыг нээсэн түүхтэй. Петербургийн шив шинэхэн вокзал энэ өдөр их ёслол төгөлдөр харагдаж байв. Сайд нар болон хуран цугларсан олон нийт, хүндэт харуул гээд... Хонхны дуугарах чимээнээр тавцангаас зүтгүүр хөдлөв. Түүний араас далбаануудаар чимсэн 8 вагон сунжиран яваа харагдана.
Өнөөдөр Орос улсад улс төрийн гэсгээн цээрлүүлэлтэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна. Мөн өдрийг 1991 оноос хойш Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын тогтоолоор тэмдэглэж байна. Зөвлөлт засгийн жилүүдэд сая сая хүнийг гэсгээн цээрлүүлсэн юм. 1937-1938 оныг «тун аюултай террорын үе» гэдэг.
«Фукушима-1» АЦС-ын ослоос болж түр зогсоосон шинэ АЦС барих ажлыг сэргээнэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдааны дараа хятадын засгийн газраас нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. 2015 оноос наана барихаар төлөвлөсэн хятадын шинэ АЦС-ууд эрэг хавийн бүст орших хийгээд олон улсын аюулгүй байдлын бүх стандартад нийцэхийг албан ёсны мэдээлэлд тэмдэглэжээ.
Энэ хичээлийн жилд орос улсын зардлаар суралцах хамгийн олон квотыг Монгол улс авсан. Монголын гурван зуу орчим охид, хөвгүүд орос улсын их дээд, сургуулиуд болон аспирантур, докторантурт суралцаж эхлээд байна. Гэхдээ бүх оуютнууд олдсон боломжийг ашиглаж чадсангүй нь харамсалтай. Ялангуяа, соёлын сургуулиудад хүндрэлтэй байдал бий болов. Энэ бол театрын дээд сургуулиуд, хөгжмийн дээд сургуулиуд болон уран сайхны академууд.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үр бүтээлтэй амжилттай ажиллахыг өнөөдөр Алтай хязгаарын Барнаулд нээгдсэн ШХАБ-ын залуучуудын форумд оролцогчдод хүсэв. «ШХАБ-ын хүрээнд харилцан ажиллагааг шинэ үзэл санаа, төслөөр үргэлж арвижуулж байна. Форумын шахуу хөтөлбөр, оролцогчдын бүрэлдэхүүн ШХАБ-ын гишүүн ба ажиглагчийн статустай орнуудын залуучууд яриа хэлэлцээ, олон талт харилцан ашигтай хамтын ажиллагааг сонирхож байгааг нотлон харуулж байна гэж ерөнхийлөгчийн мэндчилгээнд өгүүлжээ.
Даваа гаригт гарсан Сэнди хар салхины улмаас Америк болон Канадад 12 хүн амь эрсэдлээ. Хүчтэй хар салхи ургаа моднуудыг унагаж, цахилгаан шугам сүлжээнд гэмтэл учруулжээ. Америкийн Нью-Йорк, Пенсильвания, Баруун Виржиния болон Хойд Каролины эрх баригчид хар салхины үеэр 11 хүн амь үрэгдсэн тухай болон Торонтогийн полиц хөрсний гулгалт үүссэний улмаас канадын нэг эмэгтэй нас барсан тухай тус тус уламжилжээ.
Өнөөдөр «ОДХ» радио үндэслэн байуулагдснаас хойш 83 жил болж байна. 1929 онд манай радио станц анхны нэвтрүүлэгээ цацсан билээ. Тэр үед Москвагаас герман хэлээр нэвтрүүлэг явуулж эхлэв. Хожим англи, франц хэлээр явуулжээ.
Дагестаны Хасавюрт хотод тусгай ажиллагаа явуулж дээрэмчдийн бүлгийн дайнчийг хамсагчийнх нь хамт устгасан байна. Алан хядах ажиллагааны эсрэг үндэсний хорооны мэдээлэлийн төвийн төлөөлөгч ингэж мэдэгдсэн байна. Хүчнийхэн өнөө өглөө Хасавюрт хотын Баруун урд талын анхны нарийн гудамжинд тусгай ажиллагаа явуулж хоёр дээрэмчнийг саатуулсан байна. Дээрмчдийг зэвсгээ хураалгаж, төр засагт бууж өгхийг сануулсан байна.
Шантарын арлаас баруун тийш Агнуурын тэнгист 11 багын гишүүнтэй “Амурское” илчит хөлөг онгоц алга болсон байна. Өмнөд Сахалины тэнгисийн авран зохицуулах төвөөс ингэж мэдээлсэн байна. Энэ хөлөг Охотск боомт орхоор явж байсан ба ослын радио дохио нь ажилласны дараа аврагчидад хариу өгөхөө больсон байна.
Оньсого мэт хар ирвэс “Багира” Баруун Сибирийн Томск хотын дагуул Северск хотын амьтны хүрээлэнд Абаканы амьтны хүрээлэнгээс ирсэн байна. Багира “дөнгөж ой гарантай бөгөөд маш их хөдлөгөөнтэй сэтгэл татам амьтан” гэж Северск хотын амьтны хүрээлэнгийн албан ёсны сайт дээр бичсэн байна. Долоо хоногийн өмнө Северск хотод ирсэн хар ирвэс эхлээд байрнаасаа огт гарахгүй байсан байна.
Тамхи татах 10 жилийн нас хороож байна. Оксфордын их сургуулийн эрдэмтэдийн түүхэнд хамгийн томд орох өргөн хэмжээг хамарсан тамхичдын дунд явуулсан эрүүл мэндийн шинжилгээ судалгаа үүнийг гэрчилж байна. Тамхи татах нь урьд үзэж байснаас хамаагүй их хортой болохыг эрдэмтэд олж илэрүүлсэн байна. Наснаасаа өмнө амь насаа алдах, тамхи татах хугацаа хоёрын хоорондох шууд хамаарлыг тэд тооцож олсон байна.
Сургуульд охидууд нүүрний хаалт зүүхийг Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуров зөвшөөрөхгүй. “Манай БН улсын сургуулиудад нийтийн дүрмийн дагуу нэгдсэн хувцас, шашны хичээлийн дагуу шашны хувцас, биен тамирын, хөдөлмөрийн хичээлийн гэсэн 4 дүрэмт хувцас өмсөж байгаа.
37 настай Намира Салим пакистаны анхны эмэгтэй сансрын нисгэч болох бодолтой байна гэж Франс Пресс агентлаг мэдээлэв. Тэрээр ирэх онд Ричард Брэнсоны «Виржин Галактик» сансрын кампанийн тусламжтайгаар аялал жуулчлалын нислэг хийх төлөвлөгөөтэй байна. Нийслэг хэдийд хийх нь тодорхой биш байна. Энэ нь арилжааны сансрын анхны нислэг болох юм. Салим нислэгт оролцохын тулд 200 мянган доллар төлөв.
Монгол улсын БХЯ-аас 99 цэргийн сургуулийн сурагч, бага офицерийг Орост суралцуулахаар явуулна. «Манай орны шилдэг офицерууд Орос улсад сурсан. Одоо ч энэ уламжлал үргэлжилж байна. Орос улс бол дэлхийн хүчирхэг гүрэн улс хийгээд оросын цэргийн сургууль дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсэн» гэж Монгол улсын БХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Я. Чойжамц үүнтэй холбогдуулан мэдэгджээ.
Дэлхийд бүр 500 сая хүн орос хэлтэй байна гэж өчигдөр Санкт-Петербургийн улсын их сургуулийн ерөнхийлөгч Людмила Вербицкая Санкт-Петербургад хуралдаж байгаа Дэлхийн эх орон нэгтнүүдийн их хурал дээр мэдээлэв. Түүний хэлснээр орос хэл дэлхийд хятад, англи хэлний дараа гуравт орж байна. Эдүгээ орос хэл ямар нэг хэмжээгээр 100 улсад зааж байна гэж Вербицкая мэдээлэв.
Нисгэгчгүй нисдэг аппаратын дайралтын улмаас энгийн номхон оршин суугчид амь үрэгдэхийг цэргийн гэмт хэрэг хэмээн үзэх ёстой гэж НҮБ-ын хүний эрхийг хамгаалах шинжээч Бен Эммерсон үзэж байна. НҮБ-ын тусгай хэлтэс ийм аппаратыг хэрэглэн энгийн хүмүүсийн амийг хохироосон гэмт хэргийг мөрдөн байцаах юм. Нисгэгчгүй нисдэг аппаратын дайралтын үеэр энгийн оршин суугчид санамсаргүй амь үрэгдэх тохиолдол олонтаа гарч байна.
Токто арлуудын солонгос нэрийг Google интернет-картаасаа зайлуулж, Лианкур нэр хэрэглэж байна гэж өчигдөр өмнөд солонгосын Кей-би-эс телевизийн сувгаар мэдээллээ. Эдгээр арал солонгосоор Токто, японоор Такэсима, англиар Лианкур зэрэг нэртэй байсан. Түүнээс гадна тус компани Өмнөд Солонгос, Япон улсуудыг зааглаж байгаа тэнгисийг Зүүн тэнгис, Япон тэнгис хэмээн нэрлэж байна. Урьд мөн тэнгис Google компанийн картад тусгагдаагүй байсан.
БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга, ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн асан Бо Силайн хэргийг шүүн таслаж эхлэх шийдвэр гаргав. Тэрээр эрүүгийн гэмт хэрэг уйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байна. Өчигдөр Бо Силайг хууль тогтоох дээд байгууллага - БХАТХ-ын гишүүдийн цэсээс хасав.
НҮБ-ын дэрвэгчдийн хэрэг эрхлэсэн дээд комиссарын газраас гал түр зогсоох тухай хэлэлцээрийн ачаар Сирид хүмүүнлэгийн тусламж хуваарьлаж эхлэв. «Бидний түнш Сири арабын Улаан Хавирган сар байгуулага Алеппод урьдчилан хүргэсэн бүтээгдэхүүнийг хуваарьлаж байна» гэж Иордани дахь Дээд комиссарын газрын төлөөлөгч Рон Редмонд мэдээлэв.
Сүүлийн 50 жилд Евер Байгалын зүүн-өмнөд бүс нутагт тарваганы тоо 50 мянгаас 2500 хүртэл багассан тухай Орос улс дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийг тал нутгийн төслийн бүс нутгийн зохицуулагч Вадим Кирилюк мэдээлэв.Өнгөрсэн зууны эхээр маш олон тарвага Өвөр Байгалын зүүн-өмнөд бүс нутагт суурьшсан хийгээд түүний арьс аж үйлдвэрийн аргаар бэлтгэж байсан билээ.
«Архи уулгүй тэмдэглэх шинэ жилийн баяр» арга хэмжээ Буриадад гараа авчээ. Зохион байгуулах хороо нь архи уулгүй шинэ жилийн баярыг яаж тэмдэглэх болон нийт олноос согтууруулах ундаад зохисгүй хандах үзлийг төлөвшүүлэх талаар санал хураав. Мөн арга хэмжээ «Буриад, битгий уу!»архидахаас сэргийлэх, архидалтай тэмцэх мэдээллийн кампанит ажиллагааны нэг хэсэг болох ёстой.
Орос ертөнцийг нэгтгэх, гадаадад байгаа эх орон нэгтнүүдийнхээ эрх, ашиг сонирхолыг хамгаалах, тэнд үзүүлж байгаа тусламжаа улам өргөтгөх, гариг дэлхий дээр орос хэлийг улам тархаах зэрэг нь Санкт-Петербург хотод нээгдсэн Эх орон нэгтнүүдийн бүх дэлхийн 4-р их хурлын гол сэдвүүд боллоо. Санкт-Петербург хотын хамгийн гоё байшингуудын нэг Тварикийн ордонд дэлхийн 94 улсаас ирсэн 540 төлөөлөгч цуглараад байна.
Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хугацаанаас өмнө саналаа өгөв. Өчигдөр тэрээр энэ зорилгоор Иллинойс муж улсын төрөлхи Чикаго хотод очсон байна. Ингээд Обама сонгууль явагдахаас емне санал өгсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болов. Цагаан ордны тэргүүн Колорадо муж улсад үг хэлж, америкийн сонгогчдод хандан өөрий нь жишээг дагаж, сонгуулийн хэсэгт урьдаас очиж эсвэл сонгуулийн хуудасаа шуудангаар явуулахыг уриалав.
Хүн төрлөхтнийг соёл иргэншлийн дайн хүлээж байна. Америкийн улс төр судлаач Самуэль Хантингтон 90-ээд оны эхээр ингэж сануулж байсан юм. Хүйтэн дайны дараа хүн төрлөхтөн АНУ тэргүүтэй барууны, хятадын конфузын, японы, лалын, энэтхэгийн, латин америкийн, африкийн, зүүн славяны, ОУ тэргүүтэй үнэн алдартны гэсэн найман соёл иргэншилд хуваагдсан юм гэж Хантингтон үзсэн юм.
«Чөлөөт Умард Солонгосын төлөө тэмцэгчид» хөдөлгөөний хэсэг идэвхтэн өмнөд солонгосын эрх баригчдын хориог ул тоомсорлон ухуулах хуудас бүхий хийт бөмбөлөгүүдийг сүүлийн хэдэн өдөрт 2 дахь удаагаа БНАСАУ тийш нисгэсэн тухай өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Ренхап агентлагийн мэдээлснээр БНАСАУ гаралтай таван идэвхтэн барагцаалбал 200 мянган ухуулах хуудас бүхий 10 хийт бөмбөлөг нисгэв.
“ОУ-ын гавьяат зохион бүтээгч” шагналыг сэргээх тухай зарлигт ОУ-ын ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурлаа. Энэ шагналыг сэргээснээр эдийн засгийг шинэчлэх болон инновацид ёс суртахууны нэмэлт түлхэц болно гэдэгт найдаж байна гэж тэр хэлсэн байна. Шинэ бүтээл нь улсын чанартай, үйлдвэрлэлд нэвтэрсэн зохион бүтээгчидэд энэ шагналыг олгох юм.
ОУ-ын лалын шашинтнууд тахил өргөх Курбан-байрам баяраа тэмдэглэж байна. Энэ баяр гурван өдөр үргэлжлэх юм. Уламжлал ёсоор сүсэгтнүүд өглөөнөөс хойш намаз үйлдэж, дараа нь амьтан золигт гаргадаг байна. Лалын шашинтнуудын шүтээн Мекка руу сүсэгтнүүд бадарчилсан хаджа дууссныг энэ баяраар тэмдэглэдэг байна.
Японы «Эн-Ти-Ти Докомо» утасны холбооны томоохон оператор агшин зуур орчуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Автомат хэрэгсэл янз бүрийн хэлээр яригчдад харилцах боломж олгоно. Яриа дисплейд тусгагдана. Хавсрага программ «Андроид» систем бүхий смартфон, гар компьтерийн эздэд үнэ төлбөргүй болно. Эхлээд «Докомо» сүлжээ хэрэглэгчид япон, англи, хятад, солонгос хэлтэй хүмүүстэй ярилцана.
БНАСАУ, Өмнөд Солонгос улсын буддын шашинтнууд Умард Солонгос улсын нийслэл Пхеньян хотын нутаг дэвсгэр дээр хамтарсан малталт хийхээр тохиролцсон ба өөрсдийн шашны уламжлалыг сэргээхээр шийдсэн байна. Хоёр Солонгос улсын буддын шашинтнуудын төлөөлөгчдийн хятадын Шэньянь хотод хийсэн хэлэлцээр дээр ийм тохиролцоонд хүрсэн байна. Шашин нэгтэй ах дүү нарын уулзалт хийж байх павильоныг Пхеньянд барих тухай тохиролцсон байна.
Хятад улсын нутаг дэвсгэр дээр топографын болон картографын ажил хууль бусаар явуулах гадаадынханд ногдуулах шийтгэлийг чангаруулна. Картографын ажил болон түүний судалгаа шинжилгээны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах бэлтгэл ажлын хүрээнд ийм үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ болон ногдуулах шийтгэлийг чангаруулах тухай хятадын төр засаг сайтар тунгаан бодож байна. “Чайна дейли” сонин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
24