×
Нийгэм 28 Есдүгээр сарын 2012
Түвдээс германы фашистууд 1930-аад оны үед хулгайлсан Будда бурханы “төмөр” барималыг солирын хэлтэрхийгээр хийсэн байжээ гэж британын “Гардиан” сонин өнөөдөр бичсэн байна. Энэ баримлыг маш нарийн судлаж үзсэн эрдэмтэд түүнийг зөвхөн солирын найрлагад элбэг байдаг никелиэр баялаг төмрөөр хийснийг тогтоосон байна.
Британийн бизнес эрхлэгч Нил Хейвудийн нас барсны шалтгааны албан ёсны хувилбар эргэлзээтэй байна гэж хятадын шүүх эмнэлгийн шинжээч, БНХАУ-ын шүүх, анагаах ухааны холбооны дэд захирал Ван Сюэмэй үзэж байна. Албан ёсны хувилбараас харахад түүнийг өнгөрсэн оны намар хятадын томоохон Чунцин хотод циантай калиараар хордуулжээ.
АНУ-д «Лалууд буруугүй» гэдэг өдөөн хатгасан киноны продюсер Накула Бассели Накулаг баривчласан тухай Лос-Анжелес хотын прокурорын газраас мэдээлэв. Урьд санхүүгийн гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн Накула шоронгоос хугацаанаас өмнө суллагдсан болзолыг зөрчсэн гэж үзэж байна. Түүнийг 2011 онд ял эдлэлтийг хянах газрын тусгай зөвшөөрөлгүйгээр интернет хэрэглэхгүй болзлоор 2011 онд сулласан билээ. Энэ киног зохиогоогүй.
Сайхан мэдээ сонсмоор байна уу? За тэгвэл сонс! 2013 онд онцгой авьяастай хүүхдүүд төрнө гэнэ дээ! Генийн түүхийг арваад жил судлаж байгаа москвагийн эрдэмтэн Евгений Виноградов ингэж үзэж байгаа юм байна. Энэ хугацаанд тэрээр маш авьяаслаг бараг 20 мянган хүний намтарыг судлаад ихээхэн сонин дүгнэлтэд хүрсэн байна.
Мансууруулах бодистой тэмцэх Оросын холбооны тусгай газрын захирал Виктор Иванов Афганистанд НАТО-гийн хүчин мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй хийж буй тэмцэлд хайхрамжгүй хандаж байгаад харамсаж байна. Иванов өнөөдөр Душанбед мансууруулах бодистой тэмцэх Афганистан, Пакистан, Орос, Тажикистаны тусгай газруудын тэргүүн нарын уулзалт дээр үг хэлэв. Уулзалтаар афганистаны мансууруулах бодисын тээвэрлэлттэй хамтран тэмцэх үйл ажиллагааг авч үзэж хэлэлцэв.
Өнөөдөр Хятадад Күн зийн мэндэлсний өдрийг тэмдэглэж байна. Хятадын сэтгэгч, гүн ухаантан Күн зи манай эрний өмнөх 551 он орчимд түшмэлийн гэр бүлд төржээ. Күн зийн сургааль хятадын сэтгэл зүй, гэр бүлийн дэг ёс төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулав.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн зарлигаар Ерлан Идрисовийг БНКазахстан Улсаас АНУ-д суугаа элчин сайдын албан тушаалаас нь чөлөөлж ГХ-ийн сайдаар томилов. Идрисов 2011 оны 4-р сараас хойш ГХЯ-ыг тэргүүлж байсан Ержан Казыхановыг орлов. Төрийн тэргүүний зарлигаар Казыхановыг Казахстаны ерөнхийлөгчийн туслахаар томилсон юм. Энэ долоо хоногийн эхээр ерөнхий сайд Карим Масимовын өргөдөлтэй холбогдуулан түүнийг ба засгийн газрыг огцруулсан билээ.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012