×
Нийгэм 26 Есдүгээр сарын 2012
Буриад улсын хууль сахиулах байгууллагынхан цагаачлалын хуулийг зөрчсөн 85 зөрчлийг илэрүүлжээ. Хууль бусаар цагаачилсан буюу хил нэвтэрсэн, тус бүс нутагт хууль бусаар ажиллаж байгаа гадаадын ажилчдыг илэрүүлэх зорилгоор явуулсан шуурхай ажиллагааны явцад эдгээр зөрчлийг илэрүүлсэн байна. Эрхүү-Читийн холбооны чанартай гол зам, Монгол улс руу явдаг зам, мөн хойд чиглэлийн замууд дээр жижүүр гаргасан байна.
Швейцарын шүүх улс орныхоо гурван иргэнийг пакистаны эрдэмтэн Абдула Кадир Ханы бүлгийн ажиллагаанд хамрагдсан ялаар шоронд хоёр жилээс дөрвөн жил хоёр сар хүртэл хориж шийтгэх тогтоол гаргав. Хэсэг эрдэмтэн цөмийн технологийг Иран, БНАСАУ, Ливи улсуудад дамжуулж өгсэн аж. «Ройтер агентлагийн мэдээлснээр яллагдсан Фридрих Тиннер болон түүний хоёр хүү Марко, Урс нар бол хурилдуураар ураныг баяжуулж байсан инженерүүд юм.
Египетийн «Аль-Ватан» сонины газраас өнгөрсөн долоо хоногт зөнч Мухаммедын шог зураг францын «Шарли Эбдо» хошин сэтгүүлд нийтлэснийг эсэргүүцэн кампанитт ажиллаггаа өрнүүлэв. «Лалын ахан дүүсийн» засгийн газрыг сөрөн зогсож байгаа египетийн сонинд өрнөдийн оршин суугчдаас лалын шашинтнуудад хэрхэн хандаж байгааг элэглэн дүрслэсэн 13 шог зургийг нийтлэжээ.
Хэрэв дэлхийн бүх оршин суугч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол Бараг Обама тэдний 81, бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромни 19 орчим хувь санал авах байсныг Gallup InternationalWIN хараат бус судлалын агентлагуудын холбооноос явуулсан санал асуулгын үр дүн харуулав.
158 карат бүхий лут том алмааз эрдэнэ Якутад олжээ. Эрдэнэ өнөөгийн байдлаараа 1,5 сая долларын үнэтэй. Оросын «АЛРОСА» компани Нюрба орд газраас үнэт чулууг олборлов. Гэрэл зургаас нь харахад энэ нь дугүй хэлбэртэй тунгалаг эрдэнэ байна.Төв хэсэг нь тунгалаг цэвэр. Хаяа нь харавтар өнгөтэй, ан сэвтэй. Алмааз эрдэнэ 35 миллиметр урт, 22 миллиметр өргөн байна.
Муаммар Каддафи тамлан зовоогч, завхай хүн. Францийн сэтгүүлч Анник Кожаны номонд Ливийн Жамахирийн тэргүүнийг ингэж дүрсэлсэн байна. Түүний бичснээр Каддафи нууц татвар эмсүүдтэй байсан ба тэдний дотор сургуулийн эмэгтэй сурагчид байсан байна. Энэ юу вэ? Дарангуйлагчийн тухай аймшигтай үнэн үү? Эсвэл арабын орнуудын эсрэг явуулж байгаа Барууныхны ээлжит мэдээлэлийн аян дайн уу?
Хятадын засгийн газар нисэгчгүй нисдэг аппаратуудын тусламж- тайгаар маргаан үүсгэсэн арлуудад байнгын хяналт тавих төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээллээ. Эдгээр аппаратын баазыг улс орныхоо зүүн эрэг хавийн нутагт 2015 оноос наана байрлуулна гэж Бээжин зарлан мэдээлэв. Алсаас жолоодох нисэгчгүй нисдэг аппаратууд Зүүн Хятадын тэнгисийн Даюйдао (Сэнкаку), Өмнөд Хятадын тэнгисийн Хуанъянь(Скарборо) арлууд орчмын байдлыг ажиглана.
Өнөөдөр Сирийн нийслэл Дамаск хотын төвд хүчирхэг хоёр дэлбэрэлт нижигнэв. «Аль-Манар» телевизийн сувгийн мэдээлснээр нэгэн дэлбэрэлт Мехди гудамжид Сирийн зэвсэгт хүчний жанжин штабын байшингийн дэргэд үйлджээ. Хохирол хэлмэгдэл гарсан байна. Нөгөө бөмбөг Омейядуудын талбай орчимд Абу Руман орон сууцны тансаг хороолод тэсрэв.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012