×
Нийгэм 22 Есдүгээр сарын 2012
Эквадор WikiLeaks сайтыг үндэслэн байгуулсан Жулиан Ассанжийг өөрий нь дипломат хамгаалалттайгаар Шведэд шилжүүлэхийг санаачлав. Эквадорын ГХ-ийн сайд Рикардо Патиньо мухардмал байдлаас гарах замыг санал болгожээ. Ассанж Лондонд суугаа Эквадорын ЭСЯ-нд бүр хэдэн сар байж, эндээс гарах аргагүй болсон. Үүний өмнө Британийн шүүх түүнийг Шведэд шилжүүлж өгөх шийдвэр гаргасан юм.
Japan Airlines Co нисэх онгоцны компани Япон Хятадын хооронд өдөр дутам хийх нислэгийн тоог тур цөөрүүлэх тухай зарлан мэдээлэв. Компани эдгээр нислэгийг 10-р сарын 10-аас 27 хүртэл долооноос дерев хүртэл багасгана. Энэ чиглэлээр нисэх онгоцны билетийн эрэлт нэлээд буурсан учир ийн шийдвэр гаргсан тухай NHK телевизийн сувгаар мэдээллээ.
Дэлбэрэгч бодисноос алмааз гаргаж авсныхаа төлөө Челябинск хотын инженер Игорь Петров дэлхийн Шнобелевийн шагнал хүртлээ. Орос улсаас гаралтай Руслан Кречетников «цалигуулах онолоор» бас шагнал хүртсэн байна. Физикийн салбар дахь хамгийн эргэлзээтэй бүтээлээр Руслан Кречетников болон түүний америк нөхөр Ханс Майер нар 2012 онд шагнал хүртсэн юм.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012