×
Нийгэм 21 Есдүгээр сарын 2012
БНАлтай Улсын хосгүй амьтан, ургамлын аймаг японы аялагчдын сонирхолыг татаж байна гэж өнөөдөр тус БНУлсын төлөөлэгч Владимир Илюшенко мэдээллээ. Тэрээр өнөөдөр Токиод нээгдсэн «ЖАТА-2012» олон улсын аялал жуучлалын үзэсгэлэнд оролцож байгаа оросын төлөөлэгчдийн бүрэлдэхүүнд оржээ. Алтайн экологийн аялалыг японы зочид сонирхож байна гэж Илюшенко онцлов. Алтай бол ямар ч үйлдвэрлэл байхгүй онгон байгальтай бүс нутаг юм.
Оросын Онц байдлын яамнаас хүмүүнлэгийн ачаа бүхий 2 дахь онгоцоо Сири улс руу явуулав. Москва орчмын « Раменское» нисэх онгоцны буудлаас нисч гарсан «Ил-76» онгоцоор чихэр, загас, махан бүтээгдэхүүн, хүүхдийн хүнс Сирид тээвэрлэж хүргэх юм. Өчигдөр 38 тонн ийн ачаа тус улсад хүргэв.
Өнөөдөр Оросын засаг төрийн 1150 жилийн ойг Их Новгородод тэмдэглэж байна. Кремль болон Новгородын вангийн эртний өргөө Рюриково балгас ёслолын гол талбай боллоо. 862 онд славяны ба унгар-финийн омгууд өөр хоорондын дайсагналыг зогсоохын тулд орон нутгийн ямар ч омогтой холбоогүй эрх баригчийг томилохоор шийдвэрлэжээ. Тэрээр хөндлөнгийн шуугчийн үүрэг гүйцтгэх байсан. Рюрик ван ийн эрх баригч болсон юм.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012