×
Нийгэм 20 Есдүгээр сарын 2012
Өнөөдөр Владивостокод Номхон далайн флотын гол баазад ирсэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хучний «Вандегрифт» эскадрын мина зөөгч хөлгийг талх давс, цэцэг барин угтаж авлаа. Америкийн тэнгисчид дэлхийн 2-р дайны байлдаанд оролцсон зөвлөлтийн шумбагч онгоцыг байрлуулсан « Номхон далайн флотын байлдааны гавьяа» хөшөөнд цэцэг өргэв.
Хамгийн том самовар(халуун тогоо) Москвагаас өмнө Тулаа хотноо үйлдвэрлэжээ. Энэ амжилтыг Гиннесийн дээд амжилтын оросын номд оруулсан тухай Тулагийн засгийн газрын хэвлэл мэдээлийн албанаас уламжлан мэдээлэв. Хотын гол бэлэгдэлийн нэг тулагийн самоварт зориулсан арга хэмжээ өчигдөр хотын төв талбайд явагдлаа. Туунд оролцсон 3000 гаруй хүн дэлхийн хамгийн том самоварын дурсийг зохиов.
Америкийн цэрэг Афганиситан, Иракэд дайн эхлэснээс хойш согтууруулах унд их уух болсныг АНУ-ын ундэсний анагаах ухааны хүрээлэн тэмдэглэжээ. Дайн, стресс,архидал харилцан холбоотой. Архидал гаарч, армийн хүрээнээс хальж, ундэсний хямрал болж хувирч байна. Үүний уршгаар цэргийн гэр булийн гишүүд л хохироч байна. Хүрээлэнгээс Пентагоны захиалгаар хийсэн судалгааны ур дунг нийтлуулжээ.
Лалын шашны жихадыг шүүмжилсэн нийгмийн реклам Нью-Йоркт бий болно. Энэ реклам нь “байж боломгүй үг хэллэг” хэрэглэж байгаа тул үүнийг гаргуулахгүй гэж энэ аврага том хотын захиргаа эхлээд эсэргүүцсэн байна. Харин энэ рекламны эзэн “Америктийн эрх чөлөөг хамгаалах” санаачлагын байгууллага шүүхэд хандаж ялалт байгуулсан байна.
Оросын муфтийн зөвлөл улс орныхоо лалын шашинтнуудад хандан өдөөн хатгалгад авталгүй, лалын жинхэнэ үг чанарыг өөрийн жишээгээр харуулахыг уриаллаа. Тэсвэр тэвчээртэй тайван зан үйлийг өдөөн хатгагчдын ажиллагааны өөдээс сөргүүлэн тавихыг тус зөвлөл уриалав. Дэлхийн олон оронд эсэргүүцлийн тэмцэл хөөлгөөнийг үүсгэсэн лалын эсрэг кино сүүлийн өдрүүдэд оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба засгийн бүлгийнхний хэлэлцэх гол сэдэв болсон.
Орос улс боловсролтой хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүний байр эзлэж байна. Оросын 25-аас 64 нас хуртэлх оршин суугчдын 54 хувь нь дээд болосролтой. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас эдгээр тоо баримтыг нийтлүүлжээ. Канад Израиль хоёр мен үзүүлэлтээр Орос улсын дараа орж байна. «ОДХ» радиогийн шинжээчид оросын их шаардагдаж байгаа мэргэжилтнүүдийн талаар өгүүлнэ.
Тусламжийн хүнсний бүтээгдхүүн ачсан ОУ-ын ОБЯ-ны онгоц өнөөдөр Дамаск орохоор нислээ. ОХУ-ын засгийн газрын даалгавараар ОБЯ-ны онгоц Сири улсад элсэн чихэр, лаазалсан загас болон мах, хүүхдийн тэжээл хүргэж өгөх юм. Энэ онгоцонд 38 тонн тусламжийн бараа ачсан байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012