×
Нийгэм 19 Есдүгээр сарын 2012
2012 оны 5-р сарын 9-нд оросын Сухой Супержет-100 нисэх онгоц хүний хүчин зүйлээс болж сүйдсэн тухай мөрдөн байцаах ажиллагаанд оролцсон мэргэжилтэн РИА Новости агентлагад мэдээлжээ. Түүний хэлснээр нисэх онгоцны техникийн систем хэвийн ажиллаж байсан. Хоёр талын төлөөлөгчид өнөөдөр Индонезид зохих протоколд гарын үсэг зурав.
Дэлхийн анхны усанд шумбагч нохой ОУ-д байдаг юм. Тэр Бонифация гэдэг нэртэй юм. Бонифация хоёр жилийн өмнөөс дэлхий дахинд нэртэй болсон юм. Номхон далайн эргийн оросын Приморье хотод байдаг усанд шумабагч-нохойн тухай яг тэр үед сэтгүүлчид сонирхож эхэлсэн юм. Энэ такс үүлдрийн нохойн эзэн нь мэрэгжлийн усанд шумбагч, биологч Сергей Горбунов гэдэг хүн байдаг юм.
Өнөөдөр Оросын буддын шажны төв Буриадын Иволгины дацанд Итгэл хамба мэндэлсний 160 жилийн ойг тохиолдуулан мөргөл үйлдэж байна. Түүнчлэн «цогцос нь огт муудаагуй» ламыг хун төрөлхтөнд ахин үзүүлсний 10 жилийн ойг тэмдэглэж байна гэж буддын уламжлалт сум хийдийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Үрьд шөнө японы Кобе хотноо хятадын сургуулийг галдан шатаахыг оролдов. Туймрийг тэр даруй сөнөөсэн байна. Хэлмэгдэл хохирол гараагуй гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Сургуулийг шатаах гэсэн оролдлого Хятадад японы эсрэг жагсаалууд үргэлжилж байгаатай холбоотой гэж э явдлыг мөрдөн байцааж байгаа мэргэжилтнүүд үзэж байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012